Дэлхийн шашны ариун газрууд

Сүүлийн жилүүдэд шашны аялал жуулчлалын салбар их хөгжиж байгаа билээ. Бурханд итгэдэг хүмүүсийн тоо нэмэгдэх тусам шашныг сонирхох хүний тоо улам ихсэж байгаа. Шашны сүм, дугана байрладаг газрууд үнэхээр сайхан байдаг. Тэр газар ямар ч шашинтай байж болно. Гэхдээ орчин нь бүгд л их гоё. Хүмүүс бурханд итгэхийн тулд, өвчнөө анагаахын тулд, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд сүм дуганд ирдэг. Ингээд зарим нэг алдартай сүм дуганы талаар танилцуулъя.

1. Бөмбөгөр орой нь гол ялгарах шинж нь болдог Их сүм энэ жагсаалт дахь магад хамгийн алдартай газар юм. Цор ганц бурхан төвт үзэлтэй дэлхийн гурван их шашны хамгаас ариун газар болох Иерусалимын Мөргөлийн уулнаа VII зууны үед баригдсан гэх уг сүмийн оройг 1990-ээд онд 80 кг цэвэр алтаар өнгөлжээ. Сүмийн барилгын их биеийн найман талт загвар, дотор нь байх өнгөлөг шигтгэмэл зургууд нь Византын үеийн сүм, цогчин дугануудыг санагдуулдаг. Сүмийн үүдэн дэх Үүслийн чулуу нэртэй чулуун баримал байх хэсэг нь иүдийн шашны хамгийн ариун газрын нэг бөгөөд сүсэгтнүүдийн итгэдгээр хорвоо ертөнц үүсэж буй болсон цэг юм.

Энэ газар мөн христийн номтнуудын хувьд эрхэм чухал. Адам, Авраам, Ноа зэрэг Библийн гол баатар чухам энэ чулууг тойрон аж төрж байжээ. Иймээс Үүслийн чулуу буй зүг рүү хандаж залбирдаг христийн урсгал хөдөлгөөнийхөн хүртэл байдаг аж. Харин исламын шашинд зөнч Мухаммедын Меккагаас Иерусалим хүртэл хийсэн Сүүлчийн аяны эцсийн цэг нь энэхүү Их сүм байсан гэж үздэг байна.

2.Исламчуудын хувьд Кааба шашны хамгийн гол сүм юм. Кааба гэдэг Араб хэлнээс орчуулбал “хайр хүндэтгэлээр хүрээлэгдсэн өндөр газар” гэсэн утгатай юм байна. Энэхүү сүмийг Мухаммедээс ч өмнө үед баригдсан гэж үздэг. Эрт дээр үед энд Арабын бурхдын хөшөө байдаг байжээ. Саудын Арабын Мекка хотын Лалын сургаалийн сүмийн төв хэсэгт Кааба байрладаг.

3.XIX зууны үед Бороубудурыг Индонезийн Ява аралд анх олж илрүүлжээ. Энэхүү сүм дотроо гайхалтай зохион байгуулалттай бөгөөд дотор нь 504 Будда, ойролцоогоор 2700 гаруй товгор барималтай юм. Боробудурын түүх одоог хүртэл нууц байгаа. Хэн? Хэрхэн? Юуны тулд бариулсан нь мэдэгдэхгүй хэвээр. Мөн ийм сайхан сүм яагаад хаягдаж орхисныг хэн ч мэдэхгүй байгаа юм. Боробудур Индонезийн жуулчдын анхаарлыг татсан газрын нэг. Буддагийн шат болгонд мөргөж явснаар аз жаргалыг бэлэглэнэ гэж үздэг аж.

4.Дэлхийн хамгийн гоё сүмүүдийн нэг болох Лас-лажас 1916 онд ердөө нэг зууны өмнө Ариун Мариягийн ирсэн газар баригдсан гэж үздэг. Энэхүү сүмийн хажууд нэгэн агуй байдаг байжээ. Хүмүүс энэ агуйг үргэлж тойрон гардаг байсан юм. Гэтэл нэгэн өдөр Мария хэмээх нэгэн бүсгүй хэлгүй дүлий охиноо дагуулан явж байгаад энэ агуй дээр ирж суусны дараахан түүний охин хэлд орж энэ агуйн талаар ярьж гэнэ. Тэгээд энэ чулуун дээр тэр эмэгтэй болон хүүхдийн зураг үлдсэн гэж үздэг.

5.Истанбул дахь Ариун Софиягийн сүм гайхамшиг л гэсэн үг. Бурханд төдийлөн итгэдэггүй хүмүүсийг ч алмайруулмаар. Энэхүү сүм үнэхээр атаархмаар түүхтэй газар ажээ. МЭ IҮ зуунд Констатин I хааны үед босоон Христийн сүмтэй хамт баригдаж эхэлсэн юм. Нэг хэсэгтээ энэ нь хамгийн гол сүм байсан юм. Гэвч Петрын сүм гарч ирснээр бага зэрэг мартагджээ.

1453 онд Константинополь Туркуудэд эзлэгдсэний дараа энэ сүмийг мөргөлийн газар болгосон байна. 1935 онд энэхүү сүм музей болсноор жуулчдын анхаарлыг ихэд татах болжээ.

6.Махабодь дэлхийн хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлдэг газруудын нэг. Мөн Буддын шашинтнуудын хувьд хамгийн ариун газар юм. Жилийн жилд Махабодид мянга мянган буддын шашинтан, аянчин, жуулчин ирдэг. Энэ газар Сидхарта Гаутама Будда болж гэгээрсэн гэдэгт итгэдэг. 2002 онд энэхүү сүмийг ЮНЭСКО-гийн хамгаалалтанд авсан байна.

 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …