Өмнөд Солонгосын хараагүй тамирчин хөтөчийнхөө тусламжтай барианд хүрчээ

Өнгөрөгч лхагва гаригт Паралимпод өрсөлдөж буй Өмнөд Солонгосын хараагүй цаначин Чой Бо-гюу Биатлон төвд болсон 1.5 километрийн пара цанын гулгалтын төрөлд өөрийн хөтөч Ким Хюун-воогоор удирдуулан уралджээ.

Чой төрөлхийн хараагүй бөгөөд уралдааны үеэр хөтөчтэйгөө тусгай чихэвчний тусламжтай харилцсан аж. Тэрээр энэ удаагийн паралимпод Өмнөд Солонгос улсаас оролцож буй харааны бэрхшээлтэй гурван тамирчны нэг нь юм. Тэрээр өөрийн хөтчөөс гадна үзэгчдийн дэмжсэн дуунаар барианд төвөггүй хүрсэн.

Өнгөрсөн мягмар гаригт Канеун хоккейн төвд Өмнөд Солонгос, Америкийн багийн хооронд болсон тэмцээнийг 6,600 орчим хүн үзэж сонирхсон бөгөөд мөн л нутаг нэгт дэмжигчдийн дэмжлэгтэй Солонгосын баг хамгийн өндөр чадварыг гаргаж тоглосон.

Паралимпод оролцож байгаа кюрлингийн тамирчин, 55 настай Бан Мин-жа 2004 оноос хойш спортдоо орсноос хойш тасралтгүй хичээллэж иржээ. Тэрээр зуны амралтаа дуусгаад Сөүл хот руу буцаж явах үеэрээ машины осолд орсноос 11 жилийн дараа уг спортоор хичээллэж эхэлсэн. Бан Мин-жа хэлэхдээ “Спорт надад хүч тэнхээ, урам зориг гээд их зүйл өгсөн” хэмээжээ.

 


Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …