Х.Баатар: Малчдад анхааруулахад ноолуураа эрт, хямдхан худалдах гэж яарах хэрэггүй

“Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбогдуулж “Хөдөө аж ахуйн бирж”-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хөдөө аж ахуйн биржийн Гүйцэтгэх захирал Х. Баатар “Манай байгууллага хоршоод, иргэдтэй гэрээ байгуулж ноолуурын зах зээлд сонгодог утгаараа ажиллах суурь тавигдаж байна. Нэгдүгээр сард ноолуур худалдаж авах урьдчилсан гэрээ байгуулсан иргэд урьдчилгаагаа малчид, хоршоонд өгчихсөн.

БНХАУ-ын Бохайн биржтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан учраас цаашлаад хамтарсан арилжаа хийх бизнес төлөвлөгөөгөө боловсруулсан.Энэ жилийн хувьд ноолуурын улирал эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг батлан гаргасан.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай байгууллага голлох үүрэг гүйцэтгэнэ. Яам, арилжааны банк, санхүүгийн байгууллагатай хамтраад үндэсний үйлдвэрүүдийг дэмжиж байгаа. Харин ХААБ нь малчид, хоршооноос худалдах захиалга авах, үйлдвэрийн худалдан авах захиалгыг өгөх ажлуудыг хийнэ.

Цаашид ноолуурын боловсруулалтын түвшинг дээшлүүлнэ. Угаадаг шатыг багасгаж, экспортлохдоо эцсийн бүтээгдэхүүн байдлаар гаргахаар чиглэгдэж байна. Түүнтэй уялдуулж угаасан ноолуураас авах хураамжийг түлхүү нэмнэ. Бид малчид, хоршоодаас 7012 8779, 9918 5472, 9879 7888 зэрэг утсуудаар захиалга авна. Малчдад анхааруулахад одоо ноолуураа эрт, хямдхан худалдах гэж яарах хэрэггүй. Ер нь ноолуурын үнэ тодорхой болоод ирэхээр захиалгын дагуу ноолуураа худалдвал илүү ашиг олох байх гэж бодож байна. Ноолуурын үнийг унагах гэсэн хүмүүсийн оролдлогод автахгүй байхыг малчиддаа сануулж байна” гэж мэдэгдлээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …