Загасны орд: Өдрийг таатай өнгөрөөхийг хичээ


ХОНЬ (3/21-4/19)
Танд урам өгдөг ажлын талбарт үйл ажиллагаа өргөтгөх боломж олдоно. Үүний тулд зарим хүнийг гомдоож магадгүй. Гэхдээ санаа бүү зов. Бүгдэд таалагдаж байж ийм боломжыг атгана гэдэг бүтэшгүй. Та бизнесийн ажлын хүрээнд салхинд гарах далимд цагийг сайхан өнгөрөөж, амарч байгаад ирэх бололтой. Харин ойр дотны хүмүүс тань гадаадад байдаг бол холбоо бариарай. Харилцаа тогтоох нь таны хувьд санаанд оромгүй гайхалтай өрнөвөл битгий гайхаарай.

ҮХЭР (4/20-5/20)
Идэвхитэй амралт, аялал зугаалгад тохиромжтой өдөр. Хотоос зайдуу гарч амрах боломжоос бүү татгалз. Та цэвэр агаарт гарч амрангаа ууланд алхах нь тааламжтай байх болно. Энэ өдөр та сэтгэл хөдлөлөө бусдад харуулахыг хүсэхгүй. Зорилгодоо анхаарлаа хандуулж түүнд дөхөн очиход таны санаа бодол төвлөрнө. Оюун санааны ба гар хөдөлмөр үр дүнтэй байна. Оюутнууд сурах үйл ажиллагаандаа мэдэгдэхүйц амжилт олно.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Гэртээ зориулж үнэтэй тавилга, хуучны ховор эд зүйлс эсвэл уран зураг худалдан авахад сайн өдөр. Барааны захаас юм худалдаж авахдаа хянамгай байгаарай. Өнөөдрийн хувьд маш ихээр талархах зүйл танд байна. Дэлгүүр хэсч байхдаа найзтайгаа тааралдаж хамт цагийг өнгөрөө. Гоо сайхан гадаад үзэмждээ анхаарал тавьж хувцасны шүүгээгээ дүүргэ. Дасгал сургуулилт сайн хийж, бие махбодио хөгжүүлээрэй.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Амьдралдаа олдсон өчүүхэн жижиг зүйлд ч талархан инээмсэглэ. Та хэр халамжтай болохоо баталж үзүүл. Хүүхдүүдэд хүлээн зөвшөөрүүлэх боломжийг өг. Та өөрийгөө хүмүүжүүлэх, бөөцийлөхөд илүү цаг зарцуулна. Хүчирхэг хүмүүстэй танилцсанаар та найз нөхдийнхөө хүрээллээс түр холдож ганцаараа байхыг хүсэх болно. Таны урам зориг ямар нэг байдлаар буурсаар байвал түүнийгээ эргүүлэн авахын тулд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Мөнгө төгрөгийн асуудал гарч ирэх бөгөөд бодит байдлыг хүлээн авч, сайтар тооцоо хий.

АРСЛАН (7/23-8/22)
Гадагш гарч, цэвэр агаар амьсгалангаа хөрштэйгээ уулз. Эсвэл найзуудтайгаа замд гарч, хөгжилдөх бололтой. Ажлын ачааллаас болж аяллаар явахаа хойшлуулж байсан бол одоо оролдоод үз. Аливаа зүйлийг болохгүй гэдэг үгсийг өнөөдөр амнаасаа унагаад хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд асуудал гарна. Та хайртай хүнээ хуурах оролдлого гаргавал энэ харилцаа бүтэлгүйтнэ.

ОХИН (8/23-9/22)
Од эрхэсийн нөлөө аливаа юмны хэтрүүлэхээс сэрэмжлүүлж байна. Өөрийнхөө хардлага сэрдлэгэнд бүү итгээрэй, бас ойр дотны хүмүүстэй маргалдаж зөрчилдөхийг урьтал болгох гэж яарсны хэрэггүй. Тэсэрч дэлбэрэх аюултай нөхцөл байдлын бүрдэл маш өндөр байгаа тул анхаарал болгоомжтой ажиллаарай. Харилцаанд үүссэн асуудлыг зохицуулах гэсэн бүх зүйлээс аль болохоор холхон байх нь зүйтэй. Үр хүүхэддээ анхаарал халамж тавих хэрэгтэй. Тэд таны халамж, хайрыг хүртэхийг хүлээж байгааг бүү мартаарай.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Амьдардаг орон сууц, байшингийнхаа өрөөнүүдийг цэвэрлэж, хэрэггүй болсон эд зүйлсээ гаргаж хаяхыг зөвлөж байна. Биеийн хүчний хөдөлмөр хийж, амьдрах орчоо сайхан болго. Өнөөдөр харанхуйд ганцаар байхаас зайлсхий. Гэр бүлдээ өөрийн байр суурийг тогтоож, найрсаг уур амьсгалд байхад анхаар. Эсвэл та шилжин нүүх гэж байгаа бол шийдвэрээ өнөөдөр гаргах нь сайн. Ингэх нь таны ирээдүйд сайнаар нөлөөлнө.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Шинэ ажил, төсөл хэрэгжүүлж эхлэхэд тохиромжгүй өдөр. Харин амралттай холбоотой бүх зүйлд тааламжтай. Эхэлсэн ажлаа яаралтай дуусгаж, хувийн амьдралдаа анхаарал хандуул. Гэхдээ бусдаас хамааралгүй бие даан шийдвэр гарга. Гэрийнхэндээ цаг гаргаж гадуур хооллох юм уу үзвэр үйлчилгээ үзэх нь сайхан амрах шилдэг арга байх болно.

НУМ (11/22-12/21)
Мэргэжлийн ажил албандаа болон ойр дотно хүмүүстээ урам хугарна. Иймээс анхаарал хандуулж, гэр бүлтэйгээ хамт байж хэрэгтэй. Орой ажлаа эрт дуусгаад чөлөөт цагаа сонирхолтой өнгөрөө. Таны гэр бүл халуун дулаан уур амьсгалаар харилцана. Өнөөдөр гэртээ засвар хийхэд тааламжтай. Зарим нумынхан гайхалтай уран бүтээлч, загвар зохион бүтээгч шиг санаа гаргаж чадна.

МАТАР (12/22-1/19)
Шөнө хэт орой унтсанаас болж уур уцаартай болох магадлалтай. Сайн унтаж амарч, өдрийнхөө эрч хүчийг сэлбэж ав. Өнөөдөр аз туршсан ажилд хамтарсан нөөц бололцоогоо ашиглавал бүтэх зам шулуун байна. Өөрийн биеэр уншиж танилцалгүйгээр гэрээ хэлэлцээр, худалдан авах шийдвэрийг бүү хий. Энэ өдөр та биеэ дайчлахгүй, боломжийг ашиглахгүй, бахь байдгаараа байх нь таны үнэ цэнийг үгүй хийнэ.

ХУМХ (1/20-2/18)
Маш олон гайхалтай романтик учралууд таныг хүлээж байна. Гэр орны асуудалдаа анхаарал тавь. Та эрт босож гэрийн ажлаа хий. Танд санаандгүй асуудал гарч ирнэ. Зээлийн картаа хэрэглэхдээ болгоомжтой бай. Мөнгөний хэмжээнээс шалтгаалан худалдан авах зүйл хорхойг хүргэнэ. Өмнөх төлбөрөө төлөх хэрэгтэйг өөртөө сануул. Та энэ өдөр өөд болсон хэн нэгнийгээ дурсах ба сүм хийд орж буян үйлд.

ЗАГАС (2/19-3/20)
Өглөөг маш тайван эхэлж өдрийг таатай өнгөрөөхийг хичээ. Өөрийнхөө хүсэл эрмэлзэл юу болохыг олж мэдэн, эерэг бодлоор зүрх сэтгэлээ дүүргэхийг хичээ. Өөрөө өөртөө анхаарал тавь. Учир нь та бол өөрт чинь байгаа хамгийн эрхэм зүйл шүү дээ. Хүсэл мөрөөдлөө үгүйсгэх хэрэггүй. Өөрийгөө сайн сонсож хүсэл мөрөөдөл тань танд юу гэж хэлж байгааг сонс. Бусдыг энэрэх үзэл чинь таныг сайн дурын буяны ажилд оролцоход нөлөөлөх бөгөөд та хүн төрөлхтний сайн сайхны тулд гараа сунгаж чадна.

 

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …