Яаж ч хориглосон дийлэхгүй нэг арга хэмжээ байна. Энэ бол хаврын морин уралдаан. Монголын Морин спорт уяачдын холбооноос энэ жилийн хаврын уралдааныг Говьсүмбэр аймагт зохион байгуулж шөнө дөлөө морио уралдуулжээ. Харин уралдааны үеэр 9 хүүхэд мориноосоо унаж, 3 нь эмнэлэгт хүргэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
ЦЕГ-ын нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн хангах албан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ц.Баатарболд “ММСУХ цагдаагийн газарт хүсэлт гаргасны дагуу, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт Хаврын бүсэн уралдааныг зохион байгууллаа. Уралдааны талбай хуурайшилт тоосжилт ихтэй, салхи шуургатай байсан учраас 9 хүүхэд мориноос унасан. 3 эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор цагдаагийн байгууллагад хугарал бэртэлтэй ил харагдах шархтай гэмтсэн хүүхэд ирээгүй. . Уралдаанд 10-13 насны хүүхдүүд оролцсон. Унаач хүүхдүүд эрлийз, азарга, соёолон, их насны морьдыг унасан байна” гэж мэдээлсэн юм.