НМХГ: ALIVEMAX бол эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн биш, хүнсний бүтээгдэхүүн

 Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас нийслэлд үйл ажиллгаа явуулж буй эмчилгээний гоо сайхны мэс ажилбар, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд хийсэн  хяналт шалгалтын талаар  өнөөдөр мэдээлэл хийлээ.

НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш” Сүхбаатар дүүрэг 1-р хороо Олимп гудамж, Шангри-Ла төвийн 2 давхарт байрлах Үлэмжгрийс ХХК-ний Үлэмж клиник эмнэлэг нь ЭХ-17/22/3811дугаартай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тус эмнэлэгт Япон улсын иргэн нь гадаадын эмч мэргэжилтний эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, мэсгүйгээр гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлсэн тогтоогдсон.

Арьс гоо заслын эмнэлгүүд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс, эхэсийн тарилга зэргийг хууль бусаар, импортлон, хадгалалтын горим дэглэм зөрчигдсөн нөхцөлд импортлон хэрэглэж байгаа тохиолдол илэрч байна.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16 аж ахуй нэгж, 3 иргэнд нийт 21,300,000 төгрөгийн торгууль ногдуулж, 750,000 төгрөгийн хууль бус орлого, 5,100,000 төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулж, 5 эмнэлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн хэрэг үүсгэн холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг биологийн идэвхт эм бэлдмэл гэж сурталчилж төөрөгдүүлж байгааг сэрэмжлүүллээ. Тухайлбал Alivemax хэмээх энэ бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ажээ.

ALIVEMAX –ын 4 төрлийн цацлага нь эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн биш, харин хүнсний бүтээгдэхүүн юм. Гэтэл тус бүтээгдэхүүнийг эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн мэтээр иргэдэд ойлгуулж, төөрөгдүүлж байгаа нь Монгол Улсын Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудын тодорхой заалтуудыг зөрчиж байна.

ALIVE MAX –ын цацлагыг хэрэглэснээр төрөл бүрийн харшил, даралт, нойргүйдэл , зүрх судас, үе мөч, ууц нурууны асуудалтай , цагаан мах эргэх , төрөлхийн болон олдмол саажилттай хүүхэд болон насанд хүрэгчидэд “маш олон” хүнд үр дүн гарч байна гэх мэт иргэдийн төөрөлдүүлсэн зар сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр яваад нэлээдгүй хугацааг өнгөрөөжээ.

Тус бүтээгдэхүүн нь жимсний охь буюу хүнсний бүтээгдэхүүний ангилалд ордог тухай тодорхойлолтыг Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан.. Энэхүү бүтээгдэхүүн нь жимсний болон хүнсний ургамлуудыг хүнсний тэжээллэг чанарыг нь хадгалан зориулалтын дагуу боловсруулж хатааж нунтаглаж шингэн хэлбэрт оруулан савласан шууд болон усанд найруулан уух зориулалттай аж. Гэтэл эм мэтээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж арга хэмжээ авч ажилласан” гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …