Нүдний тань зовхинд хар толбо үүсээд байна уу? Үүнийг арилгаж болно

Зовхин дээрх хар толбо нь ихэвчлэн хангалттай нойр авч чадаагүй, стресс, зарим нэг өвчнөөс үүдэн илэрдэг бөгөөд цөөн тохиолдолд удамшлын өвчнөөс үүдэн гардаг. Нүдний доод хэсэгт хар толбо үүсэх нь энгийн нэг зүйл гэхэд хилстэхгүй. Энэ нь ердөө түр хугацааны илрэл бөгөөд дараах зөвлөмжийн дагуу гэрийн нөхцөлд эмчилж болно.

1. Шинэхэн төмсний шүүс болон өргөст хэмхийн шүүсийг жигд хэмжээтэй холино. Хольж бэлдсэн шингэнд жижиг даавууг дүрж норгоод 20 минут орчим нүдэн дээрээ байлгана. Хүйтэн усаар угааж цэвэрлээрэй.

2. Өргөст хэмхийг нимгэн зүсэж, хоёр нүдэн дээр тус тус 20 минут байлгана. Ингэснээр нүдэнд үүссэн стрессийг арилгаж, тайвшруулна.

3. Байхуу цайны уут хар толбыг эмчлэхэд сайн үр дүнтэй. Хүйтэн цайны уутыг хоёр нүд тус бүр дээр 20 минут байрлуулна. Үүнийг өдөр бүр алгасалгүй хэрэгжүүлээрэй.

4. Сарнайн ус, эсвэл бүйлсний тосыг ашиглан хар толбо үүссэн хэсэгт массаж хийн арилгаж болно.

5. Долоовор хурууны доод ясыг зөөлөн дарна. Ингэвэл нүдний харааг сайжруулахаас гадна хар толбыг арилгахад тустай.

6. Задийн самрыг нухан сүүтэй хольж түрхлэг бэлдэнэ. Бэлэн болсон түрхлэгийг хар толбо үүссэн хэсэгт тойруулан түрхэнэ.

7. Гааны навчийг бяцлан шүүсийг нь гаргана. Тэрхүү шүүсийг нүдний доод хэсэгт түрхэнэ.

8. Улаан лооль болон нимбэгний шүүсийг жигд хэмжээтэй хольж түрхлэг үүсгэнэ. Туркийн жижиг буурцаг болох грамм, түүнчлэн турмерик нунтгийг дээрээс нь нэмж холино. Түүнийгээ нүдэн дээр 15 минут байрлуулна.

9. Нарны хэт цацраг туяа нүдний хар толбыг үүсгэх сөрөг үр дагавартай. Тиймээс гадаа их, бага нартайгаас үл хамааран гадагшаа гарахдаа нарны тосыг үргэлж түрхэх хэрэгтэй.

 


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …