Жинлүүрийн орд: Өнөөдөр сэтгэл хөдлөлөө гаргахыг хүсвэл бүтээлч байдлаараа илэрхийл

ХОНЬ (3/21-4/19)
Та сайн үйл хэрэг шагнагддаг гэдэгт итгэдэг тул зөв бурууг шүүн тунгаадаг. Хэн нэгний бүтэшгүй гээд орхисон зүйлийг та бүтээхийн төлөө зүтгэнэ. Номны загвар гаргах, эх бэлтгэл, график зураглал зэрэг ажил сонирхлыг тань татах болно. Мөн энэ цаг үе нь бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэхэд таатай байх болно. Бусад хүмүүсийн бодол, үзэл санааг дагалгүй, зөвхөн өөрийнхийгөө л дага. Зарим зүйлийг зарим цаг үед болох ёстой зүйл болдгоороо болвол тэр л биз гэж орхиж сур.

ҮХЭР (4/20-5/20)
Та өөрийн өнгөрсөн сайхан үеэ дурсах нь тааламжтай болгоно. Дурсамжийнхаа дагуу аялал хийвэл танд тааламжтай байна. Илүү шургуу ажиллах, гэр бүлийн харилцаагаа илүү анхаарах нь ирээдүйд аз жаргал авч ирнэ. Ихэнхи хүмүүст баяр жаргалтай энгийн амьдрал тааламжтай байдаг тул та тэвчээртэй байж хэцүү байдлыг даван туулснаар түүндээ алхам алхам дөхөх болно. Зарим нэг үхэрүүд энэ өдөр сэтгэлээр унаж магад. Гэхдээ өөрийн сэтгэлд энэ нь ямар ч үр ашиг болоод гарц биш гэдгийг хатуу ойлгуул.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Бодол эргэцүүлэлдээ анхаарах сайхан цаг ба гэхдээ зөвхөн та юу хийж байгаагаа сайн мэдэж байгаа бол шүү дээ. Идэвхтэй харилцаа холбоо, аялал худалдааны санаачлага гаргахад тохиромжтой. Хүмүүс танд татагдаж байгааг та анхаарах болно. Таны гал мэт эрч хүч, эелдэг нийтэч зан хүмүүсийг татна. Анхаарлаа сарниулахгүй байх тусам ажил урагштай байна. Санхүүгийн байдалд амжилт гарна.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Хамгийн их хүсэл мөрөөдлөө бодит зүйл болгохыг эрмэлзээрэй. Төвлөрөх, анхаарлаа төвлөрүүлэх, бүтэц зохион байгуулалт хийх болон хичээх чармайх нь ямар ч ажилд амжилт дагуулах шидтэй. Танд боломжтой санаанууд байгаа бол таны логик дараалалтай, практик ухаан тэдгээрийг хэрхэн бодит төлөвлөгөө болгон хөгжүүлэхээ мэднэ. Ямар ч ядаргаатай асуудал хурдан шийдэгдэнэ. Ажлынхантайгаа хамтран үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа бол компанийн төсөвт тусгаснаар ханган нийлүүлэлтийг арай хийж хүргэх болно. Хайр дурлал, хүсэл тэмүүлэл нэмэгдэж, оройн арга хэмжээн дээр идэвхитэй байна.

АРСЛАН (7/23-8/22)
Ихэнх арслангийнхан төрөлхийн хашир байдаг. Энэ зан нь ослоос аврахад тусална. Хэдийгээр арслангуудад тийм ч их асуудалгүйгээр өдөр тутмын бизнес тань явах хандлагатай байгаа ч өнөөдөр оддын чиг хандлага үнэхээр найрсаг биш байна. Түүнээс болж та нууцлаг ажил хэрэгт татагдаж магадгүй. Хэрвээ та хайрын гурвалжинд орооцолдсон бол одоо хөдлөх цаг болсон.

ОХИН (8/23-9/22)
Тааламжгүй байх өдөр. Урьд гаргасан алдаа дутагдал болон харьцааны соёлгүй байдлаас шалтгаалсан асуудлууд үүсэх бололтой. Мөнгө санхүүгийн талаар сайтар тунгаагаагүй алхам, үйлдлийг хийж хэрхэвч болохгүй. Толгой өвдөн эрүүл мэнд доройтож мэдэх тул биеэ анхаараарай. Үдшийн цагийг ганцаар өнгөрөөж тайвшран, хийх дуртай зүйлсээрээ хичээллэх нь танд хэрэгтэй байна. Гэр орон, аж ахуйн асуудлуудаа аль болохоор хойшлуулах нь илүү зохимжтой.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр сэтгэл хөдлөлөө гаргахыг хүсвэл бүтээлч байдлаараа илэрхийл. Сэтгэл хөдлөлөө гаргахгүй байх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Өөртөө бүрэн итгэлтэй бай. Ажилдаа зүтгэлтэй байж хүний итгэлийг олж чадна. Магадгүй та ажлаа хийх илүү хялбар арга юм уу ажилчдын ажлыг хөнгөвчлөх ямар нэг шинэ санаа олно. Энэ нь таны цаашдын амжилтанд сайн нөлөө үзүүлнэ.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Сарны нөлөөгөөр таны түрэмгий зан нэмэгдэх тул аливаа зүйлд бусдыг хүчилж албадахаас сэргийл. Эсвэл муу хүмүүсийн зүгээс танд хууль бус ажиллагаанд оролцох санал тавих бөгөөд хэдийгээр энэ нь амар ажил санагдсан ч аль болох хол бай. Өөрийн ажлаа сайн хийж чадахгүй байсан ч битгий цааш түлх. Нууц ажлын саналд зоригтой татгалз. Хэдий таны тэвчээрийг барсан үйлдэл гарсан ч хувийн эмх цэгцтэй байдлаа хадгал. Өөрийгөө зөв үнэлснээр цаашид амжилт гаргах боломжтой болно.

НУМ (11/22-12/21)
Таныг хуурч болзошгүй. Ойлголцохын тулд хашгирч болохгүй. Магадгүй ойр байгаа хүмүүс тань өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэхийг, магтаалын үг сонсохыг эсвэл хайртай хүн тань сэтгэлийн үгсийг тань сонсохыг хүсч байна. Та хир өгөөмөр эсвэл халамжтай болохоо баталж үзүүл. Заримдаа та ойрын хүмүүсийнхээ хийж байгаа зүйлд анхаарал хандуулж, тэдний хийж байгаа зүйлийг үнэлэхгүй байдаг. Хувийн харьцаагаа хянаж гэр бүлийнхэндээ эерэг бодол төрүүлэх хэрэгтэй.

МАТАР (12/22-1/19)
Мэргэжлийн хүрээнд цаашид өсөн дэвжих өргөн боломжуудыг энэ өдөр олгоно. Иймээс хэрвээ та хувь заяандаа гутарч суусан бол зориглоод нэг бос. Харин та аль хэдий нь замаа олсон нэгэн бол хэвшмэл байр сууриа ахиулах цаг болжээ. Нас ахимаг ажилчидад дарга нар тань дуртайяа дэмжлэг үзүүлнэ. Эсрэг хүйсийн холбоотон, найз нөхдийнхөө тусламжид найд. Хэрвээ сайн биш бол ажил хэрэг явуулахад тусалдаг шинэ хэрэгсэлүүдийг ашиглаж сур. Та энэ талаар хангалттай мэдлэггүй бол залуу мэргэжилтэнүүдээс тусламж ав. Орчин үеийн шилдэг хирнээ энгийн апп-ууд таны ажилд яг хэрэгтэй цаг үе.

ХУМХ (1/20-2/18)
Ганцаараа байх хүсэл төрнө. Энэ нь таны төрөлхийн даруу зангаас бус орчин тойрны хүмүүс танд таалагдахгүй байгаагаас болно. Ийм байдлыг удаан үргэлжлүүлэх хэрэггүй. Үгүй бол та өөрийнхөө сонгосон ажил мэргэжилдээ эргэлзэж эхлэх болно. Адал явдал, осол аваар, өвчин эмгэг өмнө чинь отож байна. Машин барьдаг бол замдаа анхааралтай яв. Ойр дотныхны чинь асуудал хүндэрнэ. Аливаад хэт сэтгэл хөдлөлөөр хандсанаас болж нэлээд их асуудалд орно. Замын түгжрээнд орохоос сэргийл.

ЗАГАС (2/19-3/20)
Магадгүй төсөв мөнгөний асуудал мэдэгдэхүйц хэмжээгээр сайжирна. Олон төрлийн сонирхолтой шинэ санаа таны урмыг сэргээнэ. Өнөөдөр инээд хөөр, амттай эрүүл хоол, элдэв янзын адал явдлыг амталж өдрийг баяртай өнгөрөөнө. Зарим загасныхан романтик харилцаа тогтоох бөгөөд олон сэтгэл татам илэрхийлэлтэй, халамж соёлоор бялхсан хүн байх магадлалтай. Гэхдээ өдрийн төгсгөлд таны өмнө байх ажил хэргүүд хий хоосон зүйл биш тул ажлын өдрийн төгсгөлд маш их ядарснаа мэдрэх бололтой.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …