ХОНЬ (3/21-4/19)
Баярлаж, талархсан сэтгэлээр ямар ч асуудлын гарцыг та төвөггүйхэн олох бололтой. Гэнэтийн, түргэн зан гаргалгүй, сэтгэлийн хөөрлөө жолоодож сурах хэрэгтэй. Эс бөгөөс нэг л өдөр дэлбэртлээ уурлахад хүргэнэ. Харин та ууртай хүмүүстэй тулгарвал зүгээр л анзаараагүй мэт өнгөрөө. Нэгэн зэрэг олон зүйл хийхийг оролдох нь сайн боловч нэгээс нөгөө рүү хам хум хандах байдал гарна гэдгийг тооц. Зарим хүмүүс муу юманд холбогдох магадлалтай. Өнөө орой ганц бие хониныхоны хувьд сонирхолтой өнгөрөх болно.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр элдэв дүрэм журам нь ажиллахад саад болно. Хүсэл тэмүүллээрээ өөрийгөө илэрхийлэхдээ байгаа нөхцөлд тааруулан хязгаарлагдмал байх нь уурыг тань хүргэнэ. Завтай цагаараа биеийн тамирын заал руу очиж дасгал хий. Бие махбодийн чилээгээ гаргах нь оюун санааны хувьд ч тайван байлгахад тусална. Бусадтай харилцан ярилцсанаар мөн эрч хүчтэй байдал ихээр мэдрэгдэх боловч бизнесийн яриа хэлэлцээний үеэр маш болгоомжтой бай. Учир нь та нууцлах ёстой мэдээллийг нөгөө этгээддээ санамсаргүй өгч, өөрт ашиггүй нөхцөлтэй тулгарна. Од эрхэс таныг гэнэдэж болзошгүй сэтгэл зүйн ирмэгт байгааг анхааруулж байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Харилцаа холбоо хүчтэй байна. Тиймээс өөртөө итгэсэн байдал нь амаараа ярьж буй хазгай хэлтгий зүйлсийг хамгийн эхэнд цагаатгана. Хэрэв санхүүгийн асуудал тань анхаарал хандуулахыг шаардвал, та мэргэжлийн эсвэл өөрөөс тань илүү туршлагатай хэн нэгнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Зөвлөгөө их авахын хэрээр мөнгө тань танд үр дүн авчрах болно. Таны уян хатан зан чанар, гайхалтай авьяас чадвар чухал байх ба та эргэн тойрондоо эерэг энергийг түгээх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Амралтын өдрөөр хийхээр төлөвлөсөн сэтгэл хөдлөм зүйлс таны бодлыг бүрэн эзэмдэх бөгөөд энэ өдөр танд дуусашгүй урт мэт санагдах болно. Танд төрсөн сонирхолтой санаануудаа бичиж ав. Хожим нь эдгээр санаа танд гайхалтай боломж авчрах болно. Та болон таны хамтрагч юм уу хамт ажиллагчдын дунд философийн болон улс төрийн үзэл маргаан гарах бололтой. Үүнийг хүндээр тусгаж авсны хэрэггүй. Танд эрч хүч, бусдын тус тус дэм маш их хэрэгтэй байх бөгөөд хүмүүстэй шинээр танилцсанаар танд гайхалтай санаа төрөх болно. Ажил хэрэгтээ бүрэн анхаарлаа төвлөрүүлэхэд нэлээд хэцүү байх бололтой. Хэрвээ хэн нэгэнд гэнэтийн бэлэг барих гэж байгаа бол энэ талаар олон хүнд хэлэх хэрэггүй.
АРСЛАН (7/23-8/22)
Аливаа зүйлийг хялбаршуулах мөн тэвчээртэй байдлын мэдрэмж нэмэгдэнэ. Та өнөөдөр мэдрэмтгий байх бөгөөд хүн болгоны сэтгэлд нийцүүлэх гэж нэлээд зүдрэх бололтой. Хийхээр төлөвлөсөн зүйлдээ л анхаарлаа хандуул. Хосууд өнөөдөр гэртээ гэр орноо цэвэрлэж, өөрсдийн хүсэл мөрөөдөл, ирээдүйн амьдралынхаа талаар ярилцаж цагийг зугаатай өнгөрөөх болно. Гэрийнхээ хуучин эд зүйлсийг хаяхыг нь хаяж, заримыг нь шинээр засаж сэлбэх бололтой.
ОХИН (8/23-9/22)
Од эрхэс танд таатай нөхцөл бүрдүүлжээ. Таны уян хатан чанарт хайр дурлалын холбоос залгагдсан ба өөртөө цаг зав гаргахыг хичээгээрэй. Романтик үдийн зоог юунд ч хүргэж болно. Бүх сонголтуудаа нээлттэй байлга. Өнгөрсөн бүхэн дурсамж болон үлддэг. Та хүүхэд насаа дурсахыг хүсэж ч мэдэх юм. Энэ нь танд таалагдах болно. Харин ямар ч идэвх гаргасан өөртөө дүгнэлт гаргахыг урьтал болгоорой.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр таны хувьд материаллаг байдлаа дээшлүүлэхэд сайн өдөр. Та ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжыг алдахгүй хөдлөх хэрэгтэй. Гэхдээ өрсөлдөгчийнхөө үйлдлийг үл тоож болохгүй. Бас та мөнгөний төлөө бүдүүлэг аашлах бололтой. Энэ нь танд өнөөдөр ашигтай ч өөрийгөө хуурснаар та их зүйл алдана. Орой таны очих хайрын болзоо эсвэл найз нарын уулзалт сайхан байх болно. Та бусдыг татах чадвараа сайн ашигла.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр танд тусламж дэмжлэг үзүүлэх хүмүүс гарч ирэх тул түүнийг бизнесээ эхлүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд ашигла. Од эрхэсийн эерэг нөлөөгөөр та сэтгэл өөдрөг байж бүх ажил тань амжилттай хэрэгжинэ. Ухаан санаагаа төвлөрүүлж чадвал тодорхой үйл хэрэгт амжилт гаргана. Хамгийн гол нь та өнөөдөр өөрийгөө бүрэн дайчлах хэрэгтэй. Дан ганц бусдын тусламжинд найдах нь тэнэг хэрэг болно. Өөртөө итгэлтэйгээр хэн гэдгээ гол хүмүүст тод бөгөөд зөв харуул.
НУМ (11/22-12/21)
Дур булаам байдал болон мэргэн ухаан тань тантай хамтран ажилладаг удирдлагуудын хандлагад сайнаар нөлөөлөх болно. Өөрийн болон ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавихыг одод анхааруулж байна. Сэтгэл санаа чинь өөрчлөгдөж байгаа нь өвчний улмаас байж болзошгүй. Найз нөхрийн харьцааг хянах шаардлага үүснэ. Магадгүй тэд одоо таны эсрэг болсон байж.
МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр асуудал гарвал та өөрөө өөртөө л асуудал тарих болно. Магадгүй таныг хайр дурлалын харилцаандаа болгоомжтой хандахыг сануулж буй хэрэг бөгөөд эс тэгвээс таны зарим нэг таагүй нууц дэлгэгдэх болно. Хэрвээ та гадуур шоудаж найрлаж ханасан бол хайртай хүнтэйгээ хамт илүү цагийг өнгөрөөхийг зөвлөж байна. Энэ өдөр буурь суурьтай байж, судалгаа шинжилгээ хийх зэрэг нь амжилттай байхын зэрэгцээ бас сонирхолтой зүйлээр оюун ухааныг тань тэлэх болно.
ХУМХ (1/20-2/18)
Уран бүтээлч хүмүүст энэ өдөр амжилт авчирна. Авхаалжтай байх нь ашиг тустай замд хүргэнэ. Хосуудын ирээдүйн амьдралын төлөвлөгөө ба бизнесийн харилцаа бүгд сайн байна. Анхны судалгаанд анхаарал болгоомжтой бай. Ганц бие хумхууд ойр орчмоосоо шинэ хосоо олж магадгүй. Үдшийн цэнгүүнд ч явсан болно. Тийм болохоор өөрийгөө сайн бэлд. Энэ хүн тантай өмнөх хайраас тань илүү таарч тохирох хүн байх магад.
ЗАГАС (2/19-3/20)
Дурын ажил хэргийг амжуулах хэрэгтэй, учир нь та хийсэн бүхэндээ амжилтанд хүрч чадна. Таны тогтворгүй хүнд замыг туулж ирсэн түншлэл тань цаашдаа мөн сайнаар үргэлжилнэ. Нийгмийн үйл явдал таныг сонирхолтой, сэтгэл татам хүмүүстэй холбож өгөх болно. Таны эргэн тойронд боломжууд байна. Гэхдээ та энэ бүхнийг анзаарах сөхөөгүй завгүй байх бололтой. Өөрийн хийж буй зүйлдээ сонор сэрэмжтэй байж, бусдын хэлж буй зүйлийг сайн сонс. Дотны найзтайгаа уулзаж, бие биеэ улам их мэдэж авах болно. Гэхдээ найз нөхөдтэйгөө гадуур зугаалж, болзоонд явж цагаа дэмий үрснээр хүссэн үр дүндээ хүрч чадахгүй болж магадгүй.