Албаны нохой сургагч бэлтгэх сургалт болж байна

Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн эргүүл хамгаалалтын тасгийн алба хаагчид эргүүл, харуул хамгаалалтын нохой сургагч бэлтгэх сургалтад хамрагдаж байна.

Хоёр сарын турш үргэлжлэх энэхүү сургалтаар нохой сургагчид албаны нохойг өөртөө дасгах, ерөнхий дасгал, техник арга зүй зэрэгт суралцана. Албаны нохой сургагч болон нохойг сургаж, бэлтгэснээр цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд эерэг нөлөөнүүдийг үзүүлсээр байгаа юм.

Сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байна.

 

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төв

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …