Монгол Улсын Гадаад харилцааны Яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж буй “Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалт Blue Sky зочид буудлын Кристалл танхимд боллоо.
Уулзалтыг нээж Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр “Эрхэм Элчин сайд нар болон сэтгүүлчид энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн зочид та бүхэндээ талархал илэрхийлж байна. Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрууд өдөр тутмын ажилдаа Монгол Улсын Засгийн Газар буюу төртэй хамтран ажиллаж ирсэн билээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь Монгол Улсын Үндсэн Хуулиар олгогдсон хамгийн суурь ойлголт, засаглалын нэг хэлбэр юм. Тийм учраас зөвхөн төр засагтай төдийгүй энэ засаглалтай ч мөн адил харилцах хэрэгтэй байдаг. Яг үүнийг нөхөж өнөөдрийн арга хэмжээ болж байна гэж үзэж байна. Ялангуяа хэвлэл мэдээллийн ач холбогдол өдөр бүр улам өссөөр байгаа энэ цаг үед өөрийн мэдээллийг зөвөөр таниулан цацах, хэвлэл мэдээлэлтэй харилцах харилцааны суурь тавигдах, хоёр орны харилцааг зөв урсгалаар явуулах, бодлогын уялдаатайгаар харилцааг хөтлөн явуулахад чухал үүрэгтэй. Миний зүгээс элчин сайд нартаа хандаж хэлэхэд, зарим тохиолдолд хэвлэлийнхэнтэй харилцах харилцааг зөв урсгалаар нь явуулж байгаа үед засгийн газарт сонсгох мэдээ илүү хурдан хүрч байж магадгүй. Хэвлэл мэдээлэл нь дөрөв дэх засаглал гэдэг утгаараа том засгийн газартай дүйцэхүйц учир бүхэл бүтэн засаглал гэж хэлж болно. Биднээс хүчтэй үе байдаг гэдгийг хэлэх гэсэн юм. Мөн Монгол Улсын дотоод, гадаад бодлого, ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, тэдэнд улс орныхоо талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, найрсгаар хандан талархагчдын хүрээг өргөтгөх гэсэн нэгдсэн нэг бодлогын дор Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран ажиллаж байна” хэмээн онцлов. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.