Олныг алмайруулсан охидын нэгийг сонгох Укад хүндхэн даваа болов

“The Voice” шоуны дөрвөн долоо хоногийн турш үргэлжлэх Battle буюу Халз тулааны шатнаас нийт 32 оролцогч шалгарч гуравдугаар шат буюу LIVE SHOW-нд өрсөлдөх эрхтэй болно. Ингэхдээ шүүгч бүрийн 16 оролцогч хоёр хоёроороо хоорондоо өрсөлдөж, шүүгчийн сонголтоор тэдний нэг нь шоуг цааш үргэлжлүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл баг тус бүрээс найман оролцогч буюу нийт 32 оролцогч шоуны дараагийн шатанд тунаж үлдэнэ. Харин өчигдрийн халз тулааны шатанд оролцсон Ч.Маралгоо, А.Заяа нар олныг алмайруулсан үзүүлбэрийг үзүүлсэн. Тэд Игги Азалеа, Рита Ора нарын “Black Widow” дууг дуулсан ба тэднийг үзсэн хүмүүс “Тэд чадварлаг байлаа. Жинхэнэ шоу үзсэн мэт боллоо. Хоёулаа бие биенээ дэмжээд, нэг баг болж дуулж чадсан” гэсэн бол тэдний нэгийг нь дараачийн шатанд оролцуулах чухал шийдвэрийг гаргах болсон тэмцээний шүүгч, дуучин Ука “Аль нэгийг нь сонгоно гэдэг ийм хэцүү даваа байх юм гэж бодсон ч үгүй” хэмээн нулимс дуслуулан байж хэлээд дараачийн шатанд А.Заяаг тэнцүүлсэн.

 


Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …