Дэлхийн байгаль орчны өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Уул уурхайн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) ажлын алба, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төслийн хэрэгжүүлэгч Адам Смит интернэйшнл байгууллагаас зохион байгуулж буй “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна.
Хэлэлцүүлэг 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдөр, Мягмар гаригт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд14:00 – 18:00 цагт болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу:
Г.Энхзул: Утас: 95111090, цахим шуудан: ooperation@mm.gov.mn
Б.Хулан: Утас: 88116333, цахим шуудан: khulan@mm.gov.mn
Хамтран зохион байгуулагч
“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хууль”-ийн хэлэлцүүлгийн хөтөлбөр
2013.06.04
Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхим
Зохион байгуулагч: Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, ОҮИТБС-ын ажлын алба, Адам Смит Интернэйшнл байгууллага
Хөтлөгч: Ч.Цогтбаатар, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн
Хэлэлцүүлгийн цаг: 14:00-18:00
13:30-13:50 Бүртгэл
14:00-14:10 Нээлт: Уул уурхайн сайд Д.Ганхуяг
14:10-14:20 ОҮИТБС-ын Сиднейн олон улсын хурлын талаарх товч мэдээлэл: Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу
14:20-14:40Уул уурхайн салбарын өнөөгийн байдал: Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй
14:40-15:00Уул уурхайн салбарын Байгаль орчны өнөөгийн байдал: Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат
15:00-15:20ОҮИТБС-ын товч танилцуулга: Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон
15:20-15:40 Цайны завсарлага
15:40-16:30Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийн танилцуулга: Адам Смит интернэйшнл байгууллагын хуулийн зөвлөх Р.Батрагчаа, Төслийн захирал Жонатан Пелл
16:30-17:40Асуулт, хариулт
17:50-18:00Хэлэлцүүлгийн хаалт