Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм

Бид эрүүл орчинд амьдрахын тулд гэрээ үргэлж цэвэрлэдэг. Гэтэл биднийг амьд байлгаж байгаа бие организмдаа насан туршдаа ганц ч цэвэрлэгээ хийлгүй, нэмж бохирдуулсаар байдаг нь харамсалтай. Элэг бидний хэрэглэж буй бүхий л зүйлээс хорыг өөртөө шүүн авч, бохирдсоор байдаг. Энэ бохирдол нэмэгдэхийн хэрээр та ядарч сульдан, бодисын солилцоогоо хэвийн явуулж чадахаа болино. Харин доорх эрүүл хооллолтын тусламжтай гурван сарын дотор элгэндээ бүрэн цэвэрлэгээ хийх жорыг хүлээн авна уу!

Амьдралын зөв хэвшил
Юун түрүүнд согтууруулах ундаа болон тамхинаас татгалзах хэрэгтэй. Тамхи зөвхөн уушгинд бус цусаар дамжин элгэнд очиж хор нь шүүгддэг. Харин өлөн элгэн дээрээ тамхи татах нь шууд утгаараа элгийг зодож, цохиж байгаа мэт гэмтээж, хордуулдаг байна.

Бидний өдөр тутамдаа иддэг витаминаар баялаг хүнсний ногоо, жимс, мах, сүү зэрэг нь элгэнд тэжээл болж идэвхтэй ажиллахад тусалдаг. Эдгээрээс лууван, хүрэн манжин, цитрусын жимснүүд, артичок, цагаан идээ, витамин В12-оор баялаг хүнснүүд элгийг хамгийн ихээр дэмждэг ажээ.

Элгээ цэвэрлэх үедээ хэрэглэж болохгүй хүнснүүд:

Өглөөний цайны овъёос болон элсэн чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүд цусан дахь сахарыг нэмэгдүүлж, элэгний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.

Цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд
Бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд
Хадгалалтын хугацааг нэмэгдүүлэгч, бэхжүүлэгч, хүнсний будаг, ханаагүй өөх тос агуулсан бүтээгдэхүүнүүд
Мөнгөн ус агуулсан цурхай, туна зэрэг загасны махыг хэрэглэхгүй байх
Бэлэн махан бүтээгдэхүүнүүд: хиам, зайдас, савласан, пакетласан төрөл бүрийн мах гэх мэт.
Өөх тос
Чихэр
Шарсан хоол хүнс
Утсан бүтээгдэхүүнүүд
Гахайн өөх
Халуун ногоотой хоол амтлагч
Хэт их амтлагч
Шорвог, давс ихтэй хоол
Лаазалсан бүтээгдэхүүнүүд
Амтлагч (кетчуп, цуу гэх мэт )
Зайрмаг
Кофе, хийжүүлсэн ундаа
Бүх төрлийн антибиотик болон өвчин намдаагч эмнүүд

Идэж болох хоол хүнс:

Жимс \Жимс, хүнсний ногоон дахь эслэг нь элэгний цэвэрлэгч юм\
Хүнсний ногоо
Бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд
Бүх төрлийн самар
Шош, вандуй
Мөнгөн усны агууламж багатай загасны мах
Шувууны мах, таван хошуу малын мах

Ууж болох зүйлс:

Зөвхөн идэж болох ба болохгүй зүйлсээс гадна ууж болох ба болохгүй зүйлс бас бий.

Цэвэр ус
Ногоон цай (өдөрт дор хаяж 5 аягыг)
Гэрийн аргаар хийсэн эрүүл мэндийн коктейл
Орц: 1 ширхэг хүрэн манжин, 1 ширхэг хальсалсан өргөст хэмх, 1 лимон, 1 алим, 2 цайны халбага оливын тос

Хийх арга: Бүх ногоо болон жимсээ миксерэнд хийж хольсны дараа оливын тосоо дээрээс нь хийж хутган, өдөрт 1 удаа ууна. Ийм шүүс нь элэгний хорыг гадагшлуулж үс болон арьсны эрүүл байдлыг сэргээдэг давуу талтай.

Ууж болохгүй зүйлс:

Хийжүүлсэн уух зүйлс
Бүх төрлийн алкохол агуулсан зүйлс
Чихэр ихтэй үйлдвэрийн ундаа, жүүс
Давс ихтэй цай

Элгээ цэвэрлэж байх үедээ мөрдөх чухал дүрмүүд:

Ойр ойрхон бага багаар хооллох. Нэг удаагын хооллолтоор 200 граммаас ихгүй идэх.
Өдөр бүр хоолондоо уургаар баялаг малын болон загасны мах, цагаан идээ хэрэглэх.
Малын гаралтай ханаагүй өөх тос бага хэрэглэх. Учир нь энэ тос цусанд орж судасны ханыг бүдүүрүүлэх болон элгийг гэмтээх аюултай.
Эдгээр хоолоо бэлтгэхдээ ихэвчлэн зутан маягтай чанаж, эсвэл жигнэж идээрэй.
Элэг хамгийн үр дүнтэй цэвэрлэдэг бүтээгдэхүүнүүд
Эдгээрийг өдөр тутамдаа хэрэглэснээр, элэгний үйл ажиллагааг дэмжихэд тустай.

Сармис: Өдөрт 3-4 хумс сармис хэрэглэснээр элэгнээс хорыг шүүж, цэвэршүүлэхэд тусалдаг.

Бэрсүүт жүрж: Витамин С-гээр баялгаас гадна, элэг цэвэрлэхэд тустай антиоксидантуудыг агуулдаг. Өдөрт 1 ширхэг бэрсүүт жүржиийн шүүсийг шахаж уувал, хүний биеийн витамины хэрэгцээ хангагдаж, элэгний эсийг сэргээдэг.

Хүрэн манжин болон улаан лууван: Хүрэн манжин цус цэвэршүүлж, хүнд металыг хөөн гаргах ач холбогдолтой. Ингэснээр элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Ногоон цай: Байгалийн гаралтай антиоксидант “катечин” хэмээх антиоксидонт ихээр агуулдаг тул элэгний үйл ажиллагааг бүхэлд нь дэмждэг.

Алим: Алим нь бүдүүн гэдсийг цэвэрлэж, биеэс хүнд металыг гадагшлуулдаг.

Оливын тос: Бие махбодын ерөнхий орчинг сайжруулдаг. Ингэснээр элэгний ачааллыг хөнгөлж эрүүл мэндийг нь дэмжинэ гэсэн үг юм.

Бүхэл үрийн гурил будаа: Бор будаа, гурвалжин будаа, хөц будаа, бүхэл үрийн гурил, хивэг, арвайн гурил, овьёос зэрэг нь В-гийн төрлийн витаминаар баялаг байдаг.

Хушга: Хушганы идээнд омега 3 болон бусад төрлийн ашигтай бодис ихээр агуулдаг тул, элэгний үйл ажиллагаанд нэн тустай. Хушга идэхдээ сайтар зажилж, шингэн болсны дараа залгих хэрэгтэй. Ингэвэл биенд ороод задрахдаа хурдан байдаг.

Авокадо: Авокадо элэгний хортой бодисуудыг хоргүйжүүлэхэд зайлшгүй шаардлагатай глютатион хэмээх бодисын үүсэлтэнд чухал нөлөөтэй.

Цэцэгт байцаа: Брокколи, бөөрөнхий байцаа, хүрэн байцаа гэх мэт ногоо нь глюкозинолоор баялаг. Энэхүү бодис бие махбодоос хавдар үүсгэгч шинж чанартай хорт бодисуудыг зайлуулснаар хавдрын эрсдэлийг бууруулдаг.

Байцай: Яншуй хүнд металл, химийн бодис болон пестицидийн үйлчилгээг саармагжуулдаг.

 


Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …