Сониуч заантай тулгарсан нь

Өнгөрсөн мягмар гаригт Шри-Ланк улсын Яала үндэсний паркт Сафари элсэн цөлөөр явдаг Jeep машинтай хэсэг хүн нэгэн заанд хөөгдөж буй агшныг байгалийн гэрэл зурагчин камерын дурандаа буулгажээ.

Машины араас хөөсөн заан зөвхөн хоол хайн хошуугаа цонхоор нь оруулсан аж. Энэ үеэр хурдаа авсан жолооч зорчигчдынхоо хамт машинтайгаа хажуу тийшээ унах шахсан.

Эцэст нь эдгээр хүн сониуч заанаас “мултарч” чадсан байна.

Шри-Ланкт зааны тоо толгой 3,000 байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс цөөрсөн үзүүлэлт юм. Иймээс зааны хамгаалалтыг сайжруулж, аминд нь хүрвэл хүнд шийтгэл авдаг болжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 03. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” …