“Унаганууд” клуб Футзалын дээд лигийн аваргаар дахин тодров

Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын дээд лигийн хаалтын үйл ажиллагаа өнгөрсөн 7 хоногийн Бямба гаригт болж өнгөрлөө.

“Унаганууд”, “Атлетик 220”, “Хоромхон”, “Дэрэн”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Сэлэнгэпресс”, “Арвис”, “Соёмбын барсууд”, “УБ-ын мазаалайнууд” гэсэн Монголын хөлбөмбөгийн шилдэг клубууд бүтэн дөрвөн сарын турш өрсөлдөж, “Унаганууд” клуб Футзалын дээд лигийн аваргаар дахин тодорсон бол мөнгөн медалийг П.Мөнхбат дасгалжуулагчтай “Атлетик 220” клуб, хүрэл медалийг “Хоромхон” клуб тус тус хүртлээ.

Капитрон банкны ивээн тэтгэдэг, лигийн шинэ цэрэг “Атлетик 220” клубын залуус Футзалын дээд лигээс анхныхаа медалийг зүүж, үнэнч хөгжөөн дэмжигч, фанатуудаа дахин баярлууллаа.

Хаалтын үйл ажиллагааны үеэр Капитрон банкны Бизнес хөгжлийн захирал М.Баттулга, “Атлетик 220” клубын удирдлагуудын хамтаар баг хамт олонд баяр хүргэж, гарын бэлэг гардуулан дараа дараагийн тэмцээнд нь өндөр амжилт хүссэн юм. Мөн фанат клубыг төлөөлөн МУСТА, “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар Капитрон банк болон “Атлетик 220” клубыг зүгээс нийт тэмцээнд оролцсон тамирчид, хөгжөөн дэмжигчдэд зориулан ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн.

Капитрон банк нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг дэмжиж, хүүхэд залуусыг эрүүл чийрэг, зөв боловсон хүн болгон төлөвшүүлэх, Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан “Атлетик 220” клубтэй хамтран ажилладаг билээ.

Шинэ клуб, шинэ өнгө төрхтэйгээр том лигүүдэд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байгаа “Атлетик 220” хөлбөмбөгийн клубын тамирчид, клубын хөгжөөн дэмжигчид болон хөлбөмбөгийн спортыг дэмжин ажилладаг нийт байгууллагуудад спортын өндөр амжилт хүсье !

 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …