МЗЭ-ийн гүйцэтгэх захирлаар Г.Мөнхцэцэг улиран сонгогджээ

 Монголын Зохиолчдын Эвлэлийн XV их чуулганаас шинээр сонгогдсон  Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр буюу буюу есдүгээр сарын 26-ны өдөр анхны хурлаа хийжээ.

Хурлаар МЗЭ-ийн гүйцэтгэх захирлыг томилж, ирэх дөрвөн жилд хийх ажил,  шинэчилсэн журмаа баталж хийх ажлуудынхаа чиг үүргийг тодорхойлон ажил хүлээлцэх комисс байгуулсан байна.

МЗЭ-ын гүйцэтгэх захирлаар одоонгийн гүйцэтгэх захирал яруу найрагч Г.Мөнхцэцэгийг улираан сонгох санал хураалт явагдаж хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн дэмжлэгтэйгээр улиран сонгогдсон ажээ.

Харин ирэх дөрвөн жилд МЗЭ-ийн веб сайтыг шинэчлэн сайжруулах, мэдээ мэдээллийн хувьд тогтворжуулж гишүүдийнхээ уран бүтээлийг тогтвортой нийтлэж сурталчлах, МЗЭ-ийн эрдэм шинжилгээний хурлын тэнхимийг шинээр байгуулах, уран зохиолын номын дэлгүүр нээх, МЗЭ-ийн төв хэвлэл “Цог” сэтгүүл, “Утга зохиол урлаг” сонины менежментийг сайжруулах, гишүүдийнхээ ном бүтээлийг хэвлэх үйлдвэрүүдэд хөнгөлттэй хэвлүүлэх, хэвлэх эрхийг худалдан борлуулахад зуучлалын арга хэмжээг зохион байгуулах,  залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг сэргээх, уншигч-зохиолчдын уулзалтыг сэргээн тогтмолжуулах зэрэг ажлуудыг хийхээр болсон байна.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …