ХОНЬ (3/21-4/19)
Зарим нэг тань өнөөдрийг буруугаар эхэлж, засах гэж нилээн асуудалтай тулгарч мэдэх байх. Нэг хэвийн тогтсон ажил хэрэг, гэр орны ажлаа хийхдээ болгоомжтой байгаарай. Алдаа гаргаж мэднэ. Ажлаа биелүүлэхдээ өмнөхөөсөө удаан байна. Хайр дурлал тань бага зэрэг эрсдэлтэй байна. Хайртай хүнтэй тань бага зэрэг таниас холдоод эсвэл таниас юм нуугаад байвал тэвдэх хандлагатай байна. Найзууд болон гэр бүлийн гишүүд тань танд өөрсдийн асуудлаа ярин сэтгэлээ уудалвал таны хурц, гярхай ухаан үнэлж баршгүй тус хүргэнэ.
ҮХЭР (4/20-5/20)
Таны шаргуу хөдөлмөрийн үр дүн гарч нэмэлт орлого олсноор мөнгөний асуудлаас гарах болно. Таныг сайн ажилласныг сайшаах хүмүүс их урам өгнө. Эрүүл мэндтэй холбоотой асуудал таныг нэлээд удаан зовоосон боловч одоо энэ асуудал ор мөргүй алга болж мөнгөө хэмнэх боломж гарч ирнэ. Гэхдээ үүнээс болоод мөнгөө дэмий зүйлд зарцуулах гэж яарах хэрэггүй. Эрүүл мэндээ одооноос сахин хамгаалах дэглэм судалж хэрэгжүүл. Өнөөдөр таны ажил хэрэгт тус болох олон хүмүүстэй танилцах болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Бусад хүмүүс таны төрөлхийн энэрэнгүй байдал, бүтээлч чадварыг тань хэр их үнэлдгийг ойлгож эхэлнэ. Энэ таны өөрийгөө хэрхэн анхаардаг байдлыг өөрчилж, өөрийгөө үнэлэх байдлыг тань өсгөнө. Хүмүүст өөрийн амьдралын түүх, тохиолдсон адал явдлаа ярихад яг таарсан өдөр. Өөрийнхөө сайхан түүхийг бичин сошиал орчинд тавихад жинхэнэ бусдыг татна. Та нар ямар ч төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж чадах ба үйл ажиллагаа бүрээс мөнгө олж чадах чадвар гайхалтай байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Бусадтай солилцох мэдээллээ баттай болго. Таны мэргэжлийн болон бизнесийн сонирхол төвлөрөх ба бүрэн бүтэн байдлыг шаардана. Эргэн тойронд тань маш их энерги байна. Түүний нөлөөгөөр нийгэмд та илүү зоримог, идэвхтэй болж харагдана. Танд үзэл бодол нийлэх хүнтэйгээ ажиллах хүчтэй хүсэл төрөх болно. Бүтээлч зан чинь улам нэмэгдэх болно. Ажилдаа төвлөрч ажиллахыг хичээгээрэй. Мөн өөрийн өдөр тутмын хийх зүйлсээ баяжуул.
АРСЛАН (7/23-8/22)
Од эрхэс танд энэ өдөр тэсвэр тэвчээрийг санал болгож байна. Гэвч хийхийг хүсэхгүй байгаа зүйлдээ өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Эрсдэлтэй алхам хийж аз туршсанаар түүнээс гарах үр дүнд та сэтгэл хангалуун байж чадна. Өөрийнхөө амьдралд шийдэмгий бус зорилгогүй хандах нь таны одоогийн байгаа байдалд сөргөөр нөлөөлж, эргэлзээнд оруулна. Өөр хүнийг буруутгахаасаа өмнө өөрийнхөө юуг буруу хийснээ бодож үз. Та бусадтай зөв шударга харьцдаг уу гэж өөрөөсөө асуу.
ОХИН (8/23-9/22)
Од эрхэсийн таатай нөлөөлөл нь санхүүгийн талыг тань дэмжиж байна. Худалдаа наймаанд өнөөдөр их ашигтай байх бөгөөд энэ сарын хамгийн өндөр ашигтай өдөр байх болно. Та ажлын газрынхаа хэн нэгэнд татагдах бөгөөд түүнтэй ярих эсэхээ шийдэж чадахгүй хоёрдмол байдалд орно. Та дэмий зарлага гаргаж санхүүгийн хямралд их ордог тул үүнээс зайлсхийх хэрэгтэй. Өөрт тохирсон хамгийн зөв шийдвэр гаргах хүртлээ хүлээхийг зөвлөж байна. Үүний үр дүнд удирдлагад тань таныг удирдах албан тушаалд томилох бодол төрнө. Тиймээс амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байж мөрөөдлийнхөө төлөө амьдарч эхэл.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хүний болон байгалийн тусын тулд хийж буй зүйлс тань үр өгөөжтэй байна. Сүр хүч таныг тодорхойлох бололтой. Бага багаар та үүнийгээ батална. Та төлөвлөгөө гаргахдаа бусдаас тусламж туслалцаа авахаас бүү нэрэлх. Сургалт болон төлөвлөгөөнүүд ирээдүйд зөрчилдөнө. Хэрвээ та үүнийг хүндрүүлбэл ажлын ачаалалд орох болно. Ид шидийн гэмээр тохиолдол байсан ч нээлттэй хандаарай. Зовлон нэг хүмүүстэйгээ хамт байж эрүүл мэндийнхээ асуудлыг сайнаар шийд.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Дотоод сэтгэл тань зорилгоо ойлгох бөгөөд энэ нь эрэлхийлж байгаа учир шалтгаанаа цогцоор ойлгоход тань туслах болно. Найз нөхөд хамаатнууд тань таныг мэргэжлийи ажилдаа илүү их идэвхи гаргахыг итгүүлж чадна. Өөртөө тохиромжтой байдлаараа ажилла. Хүн болгоны хувьд аз жаргал өөр өөр хэмжүүртэй. Тиймээс өөрийн амьдардаг газарт хайрттайгаа өнгөрөөх энэ үдэш таны хувьд аз жаргал байж болох юм. Таны хувьд анд нөхдийн барилдлага амьдралын чухал хэсэгт тооцогдоно.
НУМ (11/22-12/21)
Өнөөдөр таны сэтгэл санаа гэрэлтэнэ. Таны хайрын харилцаа дэлбээгээ нээж, асуудал цөөрсөн мэт санагдана. Гэртээ хөгжилдөж, сэтгэлээ сэргээх нэмэлт тавилга, гэрээ чимэглэх зүйлс харж дэлгүүр хэсээрэй. Төсвөө сайн тооцоолохыг зөвлөе. Хуучны гар урлалын эдлэлийг ч сонирхож ч болох юм. Мөнгөө хэмнэхэд ч тустай шүү дээ.
МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр чухал асуудлууд дээр анхаарлаа төвлөрүүл. Ажил хэт их шаардлага өндөртэй байгаа мэт санагдаж магад. Гэхдээ та энэ талаар нэг ихийг хийж чадахгүй л болов уу. Хамт ажиллагсадтайгаа ажил үүргээ хуваалцах тал дээр баруун зүүнээрээ солилцох бодлого баримтлах нь зүйтэй. Ажилчин авах ажил хялбархан бүтэх болно. Хэрэв та ажлын талаар сонголт хийхээр хичээж байгаа бол энэ талаар сайн мэдэх хүмүүстэй ярилцах нь сайн арга байх болно.
ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр танд сайхан зүйл тохиолдоно. Сайхан үйл явдал болон амжилт бүтээлүүд танд сэтгэл хангалуун байдлыг авчрах болно. Од эрхэс эерэгээр нөлөөлснөөр таны өөртөө итгэх боломжууд нээгдэн, бусдыг татах хүч, итгэлтэй байдал тань өсөн нэмэгдэнэ. Та анхаарлаа бүрэн төвлөрүүлэх хэрэгтэй болно. Хэрвээ та анхаарлаа төвлөрүүлж чадах юм бол бүх зүйл хялбархан болж таны ирээдүйн их ажлын үндэс суурь тавигдах болно. Бүтээлч байдал нь таныг зоригжуулах бөгөөд уран сэтгэмжийг тань өсгөнө.
ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр танд амаргүй өдөр болно. Ёс зүйн хэм хэмжээ, дотоод эрх чөлөөгөө хамгаалах шаардлага тулгарна. Энэ өдөр танд авьяас чадвараа бусдад дэлгэх эсвэл ажил хэрэгч чанар, авхаалж самбаагаа харуулах боломж таны өмнө нээлттэй байна. Гэхдээ ямар ч тохиолдолд бүрэн таньж мэдээгүй, тодорхой төсөөлөлгүй, хийх дургүй ажилд ам гарч болохгүйг од эрхэс анхааруулж байна.