Хүүхдийн мөнгийг нэмж 228 мянган орчим хүүхдэд олгоно

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгийг нэмж 228 мянга орчим хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц. Ганзориг цахим хуудаснаа “Улсын эдийн засаг сайжирч байгаатай холбоотойгоор нийгмийн зорилтод бүлэгтээ чиглэсэн орлого нэмэгдүүлэх ажлаа У.Хүрэлсүх Ерөнхий сайд эхлүүллээ.Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгож буйг 80 хувьд хүргэлээ. Нэмж 228 мянган хүүхдэд тэтгэмж олгохоор дөнгөж сая Засгийн Газрын хурлаар шийдлээ. Ингэснээр 4 сарын 1-нээс эхлээд 860 гаруй мянган хүүхэд сар бүрийн тэтгэмжээ авна.Цалинг 10-сараас нэмэх нөхцөл бүрдэж байна” гэж мэдэгдлээ.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Чулуун нүүрсний экспорт 80 гаруй хувиар нэмэгджээ

Манай улсын чулуун нүүрсний экспорт 2026 оны нэгдүгээр сард 9.7 сая тонн болсон байна. Энэ нь өмнөх …