ХОНЬ (3/21-4/19)
Хайрын үр нөлөө дахин үргэлжилж, таны өмнө гарч ирэх романтик боломж бололцоонуудын давуу талыг авах болно. Дараагийн нийгмийн шинэчлэл өөрчлөлтийн ажиллагаанд сайн дураараа оролцож тайвшрал, тайтгарлыг олж хүслээ биелүүл. Мөн энэ цаг үе таныг хувийн төлөвлөгөөгөө зохиох, дуусгаагүй төсөл төлөвлөгөөнүүдээ дуусгахад тань зоригжуулж өгнө. Хэрэв сүүлийн үед хүсэл сонирхол тань дутагдаж байгаа бол өөрчлөлт бий болно гэж найдахад гэмгүй.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр хүмүүсийн хэлж ярьж байгаа бүхэн таны бодол санаанаас тэс өөр байх болно. Тиймээс зүгээр л өөрийн хэлж буй зүйлдээ эзэн болж ухамсартай байх хэрэгтэй. Худал хуурмаг байдал атаархал зэргээс болж бүх зүйл замбараагаа алдах болно. Тиймээс өөрийгөө илүү сайн танихыг хичээ. Та ажлын газрынхаа хэн нэгэнд дурлах бөгөөд энэ нууцаа хадгалах танд маш хэцүү байх болно. Хэрвээ та ямар нэг асуудалд ороод тэр асуудал илчлэгдэх гээд байвал таны хувьд юу чухал вэ гэдгийг дахин бодож үзэхийг зөвлөж байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр таны хамтрагчид таны эсрэг үйлдэл үзүүлнэ. Тайван бус байдал нэмэгдэх болно. Чухал зүйлсийг хийхийн тулд хичээж чармайх нь зүйтэй. Хэрэв тэгж чадах юм бол хэвийн байдал үргэлжилнэ. Хэрэв боломжтой бол өөрийн ажлын төлөвлөгөө цагийн хуваарьтаа өөрчлөлт оруул. Өөрийн зөн совингоо даган бусад хүмүүстэй эелдэгээр харьцсанаар та гэгээрэх болно. Сайн шийдвэр гаргаснаар ажилчидтайгаа харьцах харьцаа гэр бүлийн асуудал мэт сайжирна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Та ажлаасаа хөндийрч аливаа үйл ажиллагаанаас холуур өнгөрөхийг хүсэх бололтой. Өнөөдөр гэнэтийн зүйл танд тохионо. Та үзэл санаа нийлдэггүй хүндээ буулт хийхийг хүсэхгүй. Гэхдээ та ташаа буруугаар ойлгож нөхцөл байдлыг улам дордуулж болох юм. Иймд элдэв арга мэх ашигласнаас зүгээр суух нь танд өлзийтэй. Дотоод сэтгэлийн нигүүлсэл улам хүчтэй илэрч байгаа тул бусдад зөвлөмж туслалцаа үзүүлэхийг хүснэ. Амьдралын хэтийн төлөв хэрхэн өөрчлөгдөхийг та нүдээрээ харна.
АРСЛАН (7/23-8/22)
Од эрхэсийн байрлал таны санхүүгийн байдалд эерэгээр нөлөөлнө. Зарцуулж байгаа болон хадгалахыг хичээж байгаа мөнгөндөө анхаар. Магадгүй та хадгаламжиндаа арай үрэлгэн хандаж байж болох юм. Хайр дурлалын харилцаа гарч ирэх бөгөөд эндээс ханиа сонгох боломжтой болно. Хүмүүс танд долгинож байгаа мэт санагдах боловч нэг насны ханиа сонгохдоо анхааралтай хандах хэрэгтэй.
ОХИН (8/23-9/22)
Амжилт бүтээл арвин байх болно. Хэрвээ танд үр ашигтайгаар зохицуулах төлөвлөгөө байгаа бол ичих хэрэггүй зүгээр л бусдаас тусламж асуу. Шинэ харилцаа холбоо танд тэс өөр ойлголт өгнө. Олон нийтийн арга хэмжээнд оролцох болон бусадтай харилцах сонирхол өндөр байна. Бичиг цаасныхаа ажлыг боловсруулан цэгцлэхэд хамгийн тохиромжтой цаг. Зарим нэг уулзалтуудаа маргааш болтол хойшлуулах нь таныг зорилгоо биелүүлэхээс ухрааж магадгүй. Урт хугацааны зорилгоо хэрэгжүүлэхэд зарим нэгэн хичээлээр дахин хичээллэхэд хүргэнэ. Өглөөгүүр залхуу байх боловч үдээс хойшдоо бүх зүйл өөрчлөгдөх болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Урам зориг зөн билгээ нээснээр та ажлаа амар хялбар болгох шинэ нөхцөл байдлыг нээж болох юм. Гэртээ цахилгаан хэрэгсэл тавилга худалдан авахаасаа өмнө үнийг нь сайн харьцуулж хараарай. Харилцаандаа анхаарч хэлэх зүйлээ сайтар бодохгүй бол зөрчилдөөн үүсгэх хандлагатай. Танд өнөөдөр шинэчлэгдсэн эрч хүч ирэх болно. Та сэтгэл татам хүн гэдгээ хүчтэй мэдэрнэ.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Эмэгтэй хилэнцүүд оюун санаандаа төрөх үйл явцыг мэдрэх болно. Шийдэмгий бус байдал эсвэл будлиан үймээн өнөөдөр таны хамгийн том дайсан байна. Эргэн тойронд тань итгэлийг тань дааж чадахгүй хүмүүс байгаа гэдгийг сана. Төрөлхийн зөн совингоо дагаж, өөрийн хийх ёстой зүйлээ хий. Чөлөөт цагаараа найзуудтайгаа дасгал хий, энэ нь та нарын харилцаа бэхжихэд тань тусална. Гэр бүлдээ сайхан дурсамж үлдээж хамтдаа театрт очиж тоглолт үзээрэй.
НУМ (11/22-12/21)
Биелүүлэх ёстой зорилгыг тань амжилттай биөлүүлэх боломж өгч байгаа энэ өдрийн жаргалтай мөч бүрийг давуу тал болгон ашигла. Мөн биеийн хүчний дасгал хийх хэрэгтэй. Энэ тал дээр найз нөхдийн тань дэмжлэг, зоригжуулалт маш сайхан байна. Ижилхэн сонирхолтой хүмүүстэй ярилцаж өөрийн эерэг мэдрэмжээ мэдэр. Амьдрал их сонирхолтой санагдах ба та жирийн үед татгалздаг байсан урилгыг хүртэл хүлээн авах болно. Амьдралынхаа чухал хүнд зориулж цаг гарга. Хайр дурлал тань гэрэлтэх төлөвтэй байна.
МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр гарч ирэх хууран мэхлэлт, хуурамч байдлууд нь таныг шийдвэр гаргахаасаа өмнө бүх нөхцөл байдлыг нарийвчлан сайн судалж үзэх хэрэгтэйг сануулах болно. Одоо бол мөнгө олох санаа бодож олох болон төсөл хэрэгжүүлэхэд тийм ч тохиромжтой үе биш. Нөгөө талаар, хэрэв таниас хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүс тусламж хүсвэл та тэдэнд тусалснаар маш их зүйл олж авах болно. Биеийн хүч шаардсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхий.
ХУМХ (1/20-2/18)
Танд өнөөдөр олон сайхан үйл явдал тохиолдох хэдий ч бусдын асуудалд орооцолдох хэрэггүй. Та юу ч хийж байсан үүнийг зүрх сэтгэлээрээ мэдрэх болно. Үрийн зулай үнэрлэж, хүүхдээ халамжлах зэрэг хүсэл төрнө. Та эхнээсээ л үнэнч шударга замаар явж чадвал амьдралаа цэцэглүүлж чадна. Иймэрхүү харилцаа эрч хүч өгч байдаг. Хумхууд энэ өдөр аливаад өөрийгөө сорихын сацуу буяны ажилд өөрийгөө зориулах бололтой. Та бусдын анхаарлын төвд байнга байгаад байж чадахгүй. Харин та хүмүүст хүссэн үедээ тусалж болно.
ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр од эрхэс таны нөхөрлөл, итгэл үнэмшилд нөлөөлөх болно. Энэ нөлөөгөөр та өөрийн амьдралын зорилгоо дахин нэг бодож үзэхэд хүрнэ. Өөрийнхөө бодол санааг нягталж, танд хэр тохирохыг мэдэж ав. Таны зорилго үнэхээр өөрийн тань зорилго уу эсвэл хэн нэгний мөрөөдлийн нэг хэсэг үү гэдгийг мэдэхийг хичээ. Энэ үе бол олон нийттэй харилцахад их таатай үе бөгөөд ямар нэг сонирхлын бүлэгт элсэхээр шийдсэн бол яг одоо л элсэх цаг. Ямар нэг мөнгөтэй хамаатай асуудал өөрт тань саад болохоос сэргийл. Зүгээр л илүү их мөнгө олохоо бод.