“Дэлхийн цом”-д Г.Мандахнаран, Э.Бэхбаяр нарын бөхчүүд зодоглоно

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 2018 оны Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 7-8-нд АНУ-ын Айова хотод болно. Дэлхийн цомын найман удаагийн түрүүтэй Ираны шигшээ баг оролцохоос татгалзсан билээ. Бөхийн орон Ираны бөхчүүд “А” хэсэгт зохион байгуулагч орон АНУ, 2016 оны тус тэмцээний хүрэл медальт Гүрж, Ази тивийн төлөөлөл Японы шигшээ багтай “А” хэсэгт багтсан юм. Тэгвэл тэдний оронд ДБНХ (UWW)-ноос өнгөрсөн жилийн Парисын ДАШТ-д багийн дүнгээр 11 дүгээр байрт орсон Монгол Улсын шигшээ багийг оролцохыг урьсан. Ингэснээр эрчүүд маань сүүлийн таван жил дараалан Дэлхийн цомд зодоглохоор болж байна.

Монголын багийн бүрэлдэхүүнд :

-57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр

61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга

65 кг-д Б.Батмагнай

70 кг-д С.Ганбаяр

74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран

79 кг-д ОУХМ Г.Идэрхүү

86 кг-д О.Үйтүмэн

92 кг-д Л.Төртогтох

97 кг-д Ө.Батзул

125 кг-д Н.Золбоо нар хүч үзэхээр болсон.

Багийн ахлагчаар МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх, албаны хүнээр П.Буяндэлгэр, дасгалжуулагчаар Б.Баттулга, шүүгчээр Ц.Сэрээтэр нар ажиллах юм.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …