Маргааш буюу 9-р сарын 28-нд Сүхбаатарын талбайд Монгол, Буриад, Халимаг, Тува, Өвөр Монголын ард түмнийг дуу хуураар нэгтгэх зорилготой “Хамаг Монгол” тоглолт болох гэж байна.
Тоглолтод 250 гаруй уран бүтээлч оролцож, Монгол үндэсний дуу бүжиг, соёлын гайхамшгийг үзэгчдэд толилуулна.
Тоглолтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирж, оролцоно.
Энэхүү Монголын олон үндэстэн ястныг нэгтгэсэн ”Хамаг Монгол” тоглолтыг МУ-ын Гавьяат жүжигчин С.Жавхлангийн санаачлан өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжүүлж ОХУ-ын Тува, Буриад, Халимагт есөн удаа тоглолт хийсэн билээ.
Үзэгч та бүхнийг Монгол олон үндэстэн ястан чуулсан “Хамаг Монгол” урлагийн их наадамд урьж байна. Тоглолтын нээлт 16:00 цагт болно.
А.Хээтэн