“Тэнгис”-ийн хажуугийн барилгын ослоор амиа алдсан хүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

download (1)Өнгөрсөн 2012 оны 9-р сарын 17-ны өдөр “Тэнгис” кино театрын хажууд баригдаж байгаа барилгаас төмөр унаж 21 настай оюутан залуугийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Эл хэрэг гараад аль хэдий нь жил гарангийн хугацаа өнгөрчихөөд байхад одоог хүртэл гэм буруутнууд нь тохирох ялаа эдлээгүй л явна.

Тэгвэл өнөөдөр тус хэрэгт холбогдох гэм буруутай этгээдүүдийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж барилгын туслан гүйцэтгэгч “Модун спикал” компанийн захирал н.Батбилэг, тус компанийн аюулгүй ажиллагааны менежер н.Цогтгэрэл нарыг шүүсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд нотлох баримт хангалтгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явуулсан гэх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.

Хэргийг эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газраас анх найман хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч хоёр хүнийг энэ хэрэгт буруутган, downloadхэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Мөн тус барилгийн талбайг анх “Эко канстракшин” компани Мөрөөдлийн усан оргилуур бүхий гурван давхар үйлчилгээний төв барина хэмээн аваад барилгын анхны зөвшөөрлөө зөрчсөн байсан билээ.

Одоо тус барилгыг 22 давхар үйлчилгээний төв болгон барих зөвшөөрлийг яамнаас олгож, барилгын ажлыг эхлүүлсэн байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …