Охидын Гала хамтлагаас урлагийн гараагаа эхэлж, залуусыг байлдан дагуулж явсан дуучин бол Ану буюу Ч.Уранхолбоо юм.
Тэрбээр өдгөө таван хүүхдийн ээж болсон бөгөөд өнгөрсөн 11-р сард амаржиж хоёр ихэр охинтой болсон. Ч.Уранхолбоо өөрийн цахим хуудастаа “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн влогоо өнгөрсөн хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан таван дугаар олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм.
Тэгвэл тэрээр зургаа дахь удаагийн влогтоо Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод аялсан аяллын хэсгээсээ хэсэгчлэн оруулжээ.
Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа ” Эхний таван дугаар дээрээ нөхрөөрөө, дүүгээрээ зурагаа авахуулахаар нэвтрүүлэг шиг байна гээд байхаар нь энэ удаагийн влогоо өөрөө утсаараа бичдэг баатар болтол чанар маш муу байлаа уучлаарай. Осмо камер авах хүртлээ нөхрөөрөө бичүүлж байх минь ккк. Надтай хамт Дубай хотоор богинохон ч гэсэн аялаарай” хэмээн бичжээ.