Шөнийн гудамжийг тавдугаар сарын 4-нд нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилгыг тусгаж, Сөүлийн гудамжийг автомашингүй, “Шөнийн гудамж” болгон тохижуулсан билээ.

Энэ жил Шөнийн гэрэлт гудамжийг ирэх сарын 4-нд нээх бөгөөд гэрээ байгуулж, худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд, явуулын худалдаа, байгууллагуудын материалыг энэ сарын 17-н хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа, Үйлчилгээний хэлтэст хүлээн авч, сонгон шалгаруулах аж.
Сонгон шалгаруулалтанд бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй мэдээллийг http://ubservice.ub.gov.mn/?p=14074 линкээс авах боломжтой.

Санал болгох мэдээ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Тодруулбал, шинээр …