Улсын онцгой комиссынхноос болж иргэд, “Цаст” конст­рак­шны дунд маргаан үүсээд байна

download (1) Хоёр байрны оршин суугчид “Цаст”-ын ажлыг дэмжвэл тэдэнд тулгарч буй асуудал хурдан шийдэгдэнэ

Өнөөдөр барилгын ком­паниуд орон сууц барьж  иргэдэд өндөр  үнээр зар­чихаад  “Бид ашгаа олсон бол болоо” гэсэн байдлаар хандах болсон нь нууц биш. Энэ бүхнээс болж  оршин суугчид байрныхаа хажууд нийтийн эзмшлийн талбай ч үгүй орж гарах  гарц ч үгүй болж бусад барилгын компаниудтай багагүй хэл ам үүсгэдэг нь бараг л энгийн үзэгдэл болсон.

Тухайлбал Баянзүрх дүүр­гийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 88 дугаар байрны оршин суугчид болон Нийслэлийн цаг­даагийн газрын ажилч­дын орон сууцнууд гад­нах талбайдаа орц, гарцгүй болсноос түүний хажууханд барилга барихаар ажлаа  эх­лээд буй “Цаст” конст­рак­шн ком­панитай дээрх асуудлаар багагүй маргаан дэг­дээгээд байна. Уг нь дээрх хоёр орон суу­цыг барьсан барилгын компани нь анх барилгын зураг төс­лөө гаргахдаа орц гарцтай байл­гахаар батлуулсан аж.

Гэтэл  Гаалийн ерөнхий газ­рын ажилчдын байрыг барьсан компани нь тус бай­рыг улсын онцгой комисст  хүлэээлгэж өгөлгүйгээр ор­шин суугчдыг оруулсан бай­на. Мөн улсын комисс цагдаагийн байрыг ч  хүлээж авахдаа тэдгээрийн орц гарцын асуудлыг  шийдсэн эсэхийг анхаараагүйгээс болж өнөөдөр оршин суугчид хо­хирч байгааг улсын онцгой комиссын нөхдүүд мэдэж байгаа болов уу гэж асуумаар санаг­дах юм. Тэдний буруутай үйл ажиллагаанаас болж өдгөө оршин суугчид  болон “Цаст”-ынхны  дунд үл ойлголцох байдал үүсээд байна.

Энэ тухай  тус компанийн барилга хариуцсан инженер М.Бат-Эрдэнээс асуухад “ Манай компани  25 дугаар хороонд байрлалтай 12 айлын  хувьчлагдсан газрыг 2011 онд худалдаж авсан. Тиймээс бид эл газар 16 давхар барилга барихаар төлөв­лөж өнгөрсөн онд Барилга хот төлөвлөлтийн газ­раар барилгын  ерөнхий тө­лөв­лөгөөгөө батлуулсан.

Гэ­тэл бид ажлаа эхлэхээр зэ­хэж байтал Гаалийн ерөн­хий газар болон Нийслэлийн цагдаагийн газрын ажилчдын орон сууцны оршин суугчид “Орц, гарцыг та нар хаалаа”  хэмээн ажилд саад болох болсон юм. Дээрх хоёр барилга анх орц гарцтайгаар зураг нь батлагдаж байсан юм билээ.

Гэтэл  эл хоёр байрыг барьсан компани нь  зураг төсөлд бат­луулсан шигээ орц гарцаа шийдэж өгөөгүй учраас оршин суугчид “Цаст”-ынхан бид­ний орц гарцыг хаалаа гэж хэл ам гаргах болоод байна.  Тэгээд ч манай газраар дамжсан ямар ч төлөвлөгдөж батлагдсан орц гарц байхгүй.

Харин ч  манай барилга эргэн тойрон замтай байхаар төлөвлөгдсөн байгаа. Оршин суугчид биднийг барилга бариу­лахгүй гэж хэл ам хийхийн хооронд бидний ажлыг дэмжиж аль болохоор барилгын ажлыг хурдан дуусгавал тэдний яриад байгаа орц гарцын асуудал  бүрэн шийдэгдэх юм шүү дээ.

Товчхондоо бидний барьж буй барилга нийтийн эзмш­лийн талбайг сайн тусгаж хоёр талаасаа орж гарах асууд­лыг цогцоор нь шийдсэн. Үү­гээр машинууд болон явган зорчигчид хоёр талаасаа бүрэн орж гарах боломжтой гэсэн үг. Анх уг орон сууцыг худалдаж авсан анхны оршин суугчид нь орц гарцын асуудал ямар хүндрэлтэй байсныг нь мэдэж байгаа. Тэд дараачийн хүнд байраа зарснаас болж  одоо байгаа хүмүүс нь учрыг нь ойлгохгүй, биднийг буруутгаад байгаа юм.

Ямартай ч бид зохих журмын дагуу бичиг барим­таа бүрдүүлж барилгын аж­лаа эхэлсэн. Түүнээс хэн нэгний газрыг дээ­рэмдэж ажлаа хийгээгүй гэд­гийг хэлэх нь зүйтэй байх. Уг нь зарим нэг оршин суугчид бидэн­тэй уулзаж нарийн учрыг ойлгосон.

Гэтэл хэн ийм бол­чимгүй зүйл яриад явааг ойл­гохгүй байна л даа. Бид нэг л зүйл амлая. “Манай барилга хэдий чинээ хурдан баригдана та нарын орц гарцын асуудал  яарал­тай шийдэгдэнэ гэдгийг оршин суугчид ойлгох хэрэгтэй” гэв. Ямартай ч албаны хүний хэлж буйгаар бол анхны зураг төсөлд орц гарцын асуудлыг шийдэхээр тусгасан байна.

Гэтэл өөрсдөдөө ашиг олсон эл ком­паниуд оршин суугчдыг хөсөр хаяснаас болж “Цаст”-ынхан ажлаа  хийж чадахгүйд хүрч байгаа нь харамсалтай. Тэгээд ч өдгөө ашиг олсон барилгын ком­паниас болж “Цаст”-ын ажил зогсох ёсгүй гэдгийг тус компанийн байрнаас захиалсан хүмүүс ч хэлж байсан юм.  Тус компанийнхан ч оршин суугч­дад тулгарч буй орц гарцын асуудлыг яаралтай шийдэх нь зүйтэй хэмээн дэмжиж байгаагаа ч илэрхийлж байсан юм. Хэрвээ өнөөдөр улсын ко­мисс эл хоёр байрыг хү­лээж авахдаа орц гарцын асуудлыг нь шийдэж өгөх тал дээр арга хэмжээ авсан бол өнөөдөр “Цаст”-ынхан ингэж олны амны бай болохгүй  байсан байх. Тиймээс дээрх хоёр байрны оршин суугчид “Цаст” ком­панийн барилгын ажлыг дэмжс­нээр тулгарч буй асуудлыг хур­дан шуур­хай шийдэж чадах юм байна шүү гэдгийг уламжлах нь зүйтэй байх.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …