Мэлхийн орд: Өнөөдөр та шилдэг нь байх болно

ХОНЬ (3/21-4/19)
Хурц гэрэлтэх нар өнөөдөр таны ажил мэргэжлийн билэгдэл болсон од эрхэсийг ивээнэ. Иймээс та элбэг дэлбэг, бүх зүйлсээр хангалуун байна. Та томоохон зүйлийг гартаа авахыг урьд өмнө нь ингэтлээ их хүсч байгаагүй. Ажил мэргэжилдээ бүхнээ дайчил. Харин таны одоогийн хашиж буй алба сэтгэлд тань хүрэхгүй байгаа бол баярлуулж бахдуулах ажлыг эрж хайгаарай. Танд алдах зүйл огт үгүй. Та олны дунд орж, тэдний нүдэнд өртөж, үүрэг хариуцлага хүлээнэ. Өөрийн зөв гэсэн зүйлсээ хий. Харин та энэ жилийн яг өдийд л хүмүүсийн анхааралд хамгийн их өртөхийг санаарай.

ҮХЭР (4/20-5/20)
Ямар ч бэрхшээл байсан олонтойгоо ярилцаад асуудлыг шийдвэрлэ. Гэрээ хэлэлцээрийн асуудлыг газар дээр нь шууд зохицуулж эцэслэн дуусга. Бусдын уур бухимдлыг төрүүлчихвий хэмээн үгээ хэт цэгнэх хэрэггүй. Өөрийнхөө төрөлх нинжин, энэрэнгүй занд итгэ. Та өөрийнхөө төлөө зарим нэг шийдвэрийг гаргах хэрэгтэй болно. Таны талаар дотны хүмүүс тань ойлгохгүй байгаа зүйлс байна. Гэхдээ зөвхөн та л өөрийн зүрх сэтгэлдээ юу байгааг мэдэрч чадна. Эртний андтайгаа ярилцаж, хэзээ ч мартагдахааргүй дурсамжаа сэргээх боломжийг бүү алдаарай.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Та өөрийгөө тэмүүлэгч мэдрэмжээр мэдрэх нь байдаг л хэрэг. Юу ч таны амьдралд тохиолдсон өнөөдөр хайр дурлал уран бүтээлийн авьяас чадвар хүүхдүүдийн асуудал тань маш сайн байх болно. Чухал үйл ажиллагаанд оролцохдоо та их догдлох болно. Гэхдээ тэнд байхад тань хуучны маргаан зөрчилдөөнийхөө учрыг нь олох боломж гарахаас гадна амьдрал болон зүрхэнд тань чухал байр суурь эзэлдэг хэн нэгэнтэй харилцаагаа сайхан болгох болно.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр та шилдэг нь байх болно. Өнөөдрийн эерэг байрлалтай одод таны гарт аз жаргал ирэхийг илтгэж байна. Мэргэжлийн болон нийгмийн амьдралынхаа байр суурийг сахин хадгална. Үүний дараа ашиг орлого ирнэ. Шинэ хайраа олох, түүндээ анхны сэтгэгдэл сайнаар төрүүлэхэд хамгийн тохиромжтой өдөр байх болно. Ганц бие хүмүүст од эрхэсийн байрлал урам зоригийг өгөх болно. Бие махбодын хүч тань баялаг нөөцөөр хангагдах болно. Хүсэл тачаалаар дүүрэн орчин бий болгох нь таныг хайр дурлалаа илэрхийлэхэд тань туслах болно.

АРСЛАН (7/23-8/22)
Эхэлсэн ажлаа дуусгах, өнгөрсөн бүхэнд дүн шинжилгээ хийх, дотны хүнтэйгээ ярилцахад тааламжтай байна. Та ямар нэг зүйлээс хоцрох эсвэл овоорсон их ажлаас болж нилээд тайван бус байх хэдий ч од эрхэсийн нөлөөгөөр энэ байдал удаан үргэлжлэхгүй бололтой. Таны идэвхи чармайлт дарга удирдлага болон түншийн тань хараанд өртөх болно. Ажил хэргийн байдлаас үүссэн сонирхолтой харилцаа яваандаа хайр дурлал болон өрнөж магадгүй.

ОХИН (8/23-9/22)
Сэтгэл хөдөлгөм бизнесийн санал гарч ирэх ч хөдөлж эхлэхээсээ өмнө хэр их эрсдэл авч болохыг эхлээд шалгах нь чухал юм. Таныг бүрэн сэрж амжаагүй байхад л энэ өдрийн үйл явдал өрнөж эхэлнэ. Нөхцөл байдал тогтвортой байсан ч төлөвлөгөөгөө дахин нэг хар. Авто машин эсвэл цахилгаан хэрэгсэлтэй холбоотой ослоос болгоомжил. Хэрвээ та бүх зүйлийг нарийвчлан авч үзэхэд цаг гаргаж чадвал асуудлын гол нь юу болох энэ өдрийн хэргийн эзэн хэн гэдгийг олж мэдэх боломжтой. Алдагдсан эрч хүчээ сэргээх ямар нэгэн зүйл хий. Хамт олны дунд таны нэр хүнд өсч, өдрийн хоол болон ажлын завсарлагаагаа инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөх болно.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ өглөө танд хэрэгтэй бүхий л эрч хүч байх болно. Овоорсон их ажлаа хамт ажиллагсдаа ирэхээс нь өмнө дуусгахын тулд өглөө эрт ажилдаа яв. Ингэснээр удирдлагууд тань таныг өндрөөр үнэлэх болно. Ажил дээрээ манлайлагч байх нь амжилтанд хүрэхэд тань чиглүүлэх болно. Хуучны ажлаа дуусгаж шинийг эхлэхэд зарим нэгэн хүндрэлтэй тулгарч магадгүй гэхдээ та эцэст нь илүү их аз жаргалтай байх болно. Энэхүү цаг хугацааны тусгал нь хийж байгаа зүйлдээ болон шаардлагатай үйл ажиллагаандаа үнэлгээ өгөх боломж олгож байна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хэрвээ та ажилдаа эргэж орсон бол таны төвлөрөх чадвар, ажил үүргийн гүйцэтгэл тань өндөр түвшинд байна. Хүсэл зорилго тань өсөж, ажил хэрэгч хилэнцүүдэд туслах болно. Дээд тушаалын хүмүүс таныг найдвартай, авсан ажлаа сайн хийдэг хүн гэдгээр тань илүү харах болно. Ихэнхи хилэнц өнөөдөр хэцүү наймаа хийж, хэлсэн үнэндээ бараагаа авч чадна. Шалихгүй асуудал, саналын зөрөлдөөн, хамтарсан мөнгөний асуудлаас болж гутарч мэдэх юм.

НУМ (11/22-12/21)
Энэ өдөр бүхий л ажил үйлд алтан дунджийг баримтлахыг од эрхэс зөвлөж байна. Та яаж ч хичээсэн сөрөг үр дүн гарах бололтой. Сэтгэл санаа тавгүйтэж, ямар ч шалтгаангүйгээр уйтгарлан гуниглах, сэтгэл хөдлөлөө хурцаар илэрхийлэх хандлага ажиглагдана. Эмчилгээ, сувилгаа хийлгэхэд тохиромжгүй өдөр. Таны өдөр тутмын амьдрал, харилцаа холбоо өөрчлөгдөх бөгөөд та үүнд сэтгэл хангалуун байх болно. Сайтар хянаж нягтлахгүйгээр ямар нэг гэрээнд гарын үсэг зурах хэрэггүй.

МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр одод танд будлиан, уйтгар гунигийг нилээн ихээр авчрах төлөвтэй байна. Дотны нөхөрлөлөө тайван амар амгалан байлгахыг хичээж байгаа ч үүнд тань асуудал гарсаар байна. Эрч хүчтэй од эрхэс итгэл найдвар, хүслийг тань илтгэн ивээсээр л байна Тиймээс хүмүүнлэгийн төсөл төлөвлөгөөтэй холбоотой үйл ажиллагаа бас урт хугацааны цаг хугацаа их шаардсан зорилго зэрэг нь амжилттай байх болно.

ХУМХ (1/20-2/18)
Од эрхэсийн нөлөө таны сэтгэлийг тогтворгүй болгоно. Эрүүл мэнд, бие махбодио анхаарч сэтгэлийн хөдлөлөө дарахыг хичээгээрэй. Эс бөгөөс өөрийгөө хянахад хэцүү байж мэднэ. Иймэрхүү зүйлс дээр өөрийн зарчим, мөн чанарыг хадгалж үлдэж чадваас тэр хэрээр та хүчтэй, тэсвэр хатуужилтай болох болно. Мөн амьдралд тохиох томоохон асуудлуудыг ч зохицуулах хүчтэй болно. Танд оюуны хүчийг ч өгнө. Далд мэдлэгийг ч үүнд хамааруулах бололтой. Та ихийг сурч мэдээд зогсохгүй өөрийн салбартаа олон сонирхолтой хүмүүстэй танилцаж, холбоо тогтооно.

ЗАГАС (2/19-3/20)
Танд гэнэн зан тань хөгжилтэй санагдаж, бусад хүмүүс таны энэ занд татагдах болно. Гэхдээ өөртөө үнэнч бай. Та бусад хүмүүст өөрийн асуудлаа дэлгэхийг хүсэхгүй байгаа бол яагаад хөгжилтэй дүр эсгэж алиалагчийн дүрд тоглож болохгүй гэж. Та бодит байдлыг шударгаар үнэлж чадвал гайхалтай өөрчлөлтийг мэдрэх болно. Таны шинэ албан тушаал танд өөрийн чадвараа бүрэн ашиглах боломж олгох бөгөөд та сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ та одоогийн байр сууриндаа сэтгэл хангалуун бус байгаа бол том өөрчлөлт хийхээс айлгүй өөртөө урам зориг өгөх сонголтыг зоригтойгоор хий. Та шийдвэрээ нэгэнт хийвэл таны сэтгэл зүйн дарамт арилах болно.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …