М.Найданхүү: Байгаа юмаа бага зардлаар өөд нь татаж, байхгүй хэрэгцээт зүйлсээ бүтээн босгоё

naidankhuu zahidalЭнэ удаагийн зочноор МАН-ын дэргэдэх “Шинэ Хүч” хөдөлгөөнийг үндэслэгч, Норвегийн Амьдралын Шинжлэх Ухааны Их Cургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, хөгжлийн бодлого судлаач М.Найданхүүг урилаа.

– МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ноос Ерөнхий сайдыг огцруулах шаардлага гаргасан. Зарим хүн  Засгийн газрыг шинэчлэх бус намаа шинэчлэхдээ анхаар,  бодлогогүй шаардлага барьж гүйхээ боль хэмээн  шүүмжилж байна. Монголд байхгүй байгаа ч та шинэчлэгчидтэйгээ хэр холбоотой байгаа вэ? Энэ асуудлаар  санал солилцсон уу?

Бодлогогүй шаардлага барьж ийш тийш гүйхээ боль гэсэн хүмүүстэй санал нэг байна.Тэдэнтэй ер нь холбоогүй байгаа.Харин бидний санаачилсан МАН-ын “Шинэ хүч” хөдөлгөөн маань идэвхижиж байна.Xандах хүмүүсийн тоо өсөж байгаа.Тийм болохоор зохион байгуулалтанд орж үйл ажиллагаагаа идэвхижүүлдэг юм бил үү?гэж төлөвлөж сууна.

Намаа бодитоор шинэчлэх, цэвэрлэх бодолтой МАН доторх аалзны торонд торлогдоогүй, албан тушаал, янз бүрийн гэмт хэрэг, авлига хээл хахууль, хөрөнгө мөнгөний асуудалд холбогдоогүй ийм хүмүүстэй бол хамтран ажиллахад бэлэн байна.

– Танай нам эдийн засгийн хямралаар халхавчлан засагт орох хүслээ гүйцэлдүүлэхээр улайрч байгаа юм биш үү.Тэгж харагдаж байна шүү дээ?

Бид хүчтэй сөрөг хүчин л байх ёстой.Монголд одоо зүүний чиглэлийн нам барууны чиглэлийн намтайгаа эвсэж засаг хамтардаг энэ тэр балайрлаа зогсоох хэрэгтэй.2008 оноос ЗГ-аа хамтарч бүрдүүлээд юу хожив?Хөгжлийн бодлого, үзэл баримтлалаараа эрс ялгаатай намууд эвсэж, хавтгайрсан мөнгө тараах бодлогo явуулсаны л хор, гор нь одоо гарч байна.Улс орноо өрөнд оруулчихаад л сууж байна шүү дээ.Одоо хамтарвал сүйрэлд оруулна биз дээ.Энэ хэдэн нөхдүүд ингэж ээлжилж элэг бариад байвал МАН-ын ч бай АН-ын ч бай жирийн гишүүд нь дуугүй хараад суухгүй байлгүй дээ гэж найдаж байна.

– Эдийн засгийн хямрал эхэлчихсэн хүнд үед Засгийн газар, Ерөнхий сайд солигдсоноор ахиц гарах уу?Та юу гэж үзэж байна?

Ер нь бол бодитой ахиц гарахгүй.Энэ үед улстөрийн тогтвортой байдал бидэнд чухал байна.Тэгээд ч ЗГ-аа огцруулах зэрэг асуудал олонхи болсон АН-ын эрх, мэдлийн асуудал шүү дээ.Энэ бол тэдний л хэрэг.

– Та өнгөрсөн хавар намаа хөгжлийн бодлогогүй мухардалд орсон гэж шүүмжилж байсан. Өнөөгийн нөхцөлд  эрх барьж буй АН, тэдний улс орныг авч яваа бодлого, мөрийн хөтөлбөрийн тухайд  хөгжлийн бодлого судлаачийн хувьд юу  хэлэх вэ?

Ардчилал, хүний эрх нэрээр хэдэн биенээ доромжлох эрх, бие мах бодио наймаалах эрх, янхандах эрх, бие биенээ хуурч мэхлэх эрх, дарга нар хуйвалдах эрх, эх орноо ичихгүй наймаалах, зарах эрх л олж авлаа шүү дээ.Энэ нь сүүлийн 24 жилийн хөгжил маань юм.

Одоо бид уламжлалт ардчилалынтухай ярих, ойлгох, хэрэгжүүлэх цаг үнэхээр бий болж байна.Монголын нийгэм худал, хуурмаг, луйвар, хорсол, зэрлэгшлээр дүүрлээ.Цөөхөн бид бие биенээ хайрлах, энэрэх, хүндлэх сэтгэлгүй боллоо…Энэ байдал Монголчууд бидний хувьд aрдчилал гэж хөөрхөөс илүү бодит aюул юм даа.

Дандаа холилдож хамтарч явсан гэдгийг шударгаар хүлээгээд цаашдаа өөр бодлогоор явахгүй бол Эх оронгүй болно.Эд нар үнэн сүйтгэж байна.Скандинавийн орнуудын хөгжлийн бодлогоор Монгол улс замнах ёстой юм.Энэ нь АН-ын үзэл баримтлалтай нийцэхгүй болохоор МАН л хэрэгжүүлэх ёстой.Гэтэл АН аль альнаас нь бодлого болгоод авчих санаатай яваа болохоор нэг их дэвшил авчирахгүй дээ.

– Тухайлбал, та Засгийн газрыг ямар алдаа гаргасан гэж үзэж байна?

Хамгийн гол алдаа нь бараг 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдсэн ЗГ.Урьд өмнө нь байгаагүй байх. Н. Энхбаяр гуайгаас улбаатай Үндсэн хуулиа зөрчиж гуйвуулсан энэ үйлдэл АН-ын үед ч залгамжилсаар л байхад хэн эдэнд итгэхэв дээ.

Ардчилал гэх нэрийн дор амбици ихтэй хэдэн нөхдүүд одоо нэг нэг Төрийн яам хувьчилж аваад сэтгэл нь амарч дээ гэмээр л санагдах юм.Хөдөлмөрийн хуулиа үзсэн ч 1 хүн Төрийн 2 том албыг (УИХ-ын гишүүн болон Төрийн сайд) давхар гүйцэтгэж болмооргүй, чадмааргүй л санагдах юм даа.Аль нэг ажил нь цалгардаж л байгаа.

“Хоёр туулай хөөсөн хүн Хоосон хоцордог”- гэсэн aрдын үг эд нарт хамааралгүй л дээ.Энэ үгний үнэн утга нь Улсын хөгжил, Ард олны амьдрал дээр л бууж байна.Өөрөөр хэлбэл хохирч, хоосон хоцорч буй нь Ард олон юм.

– Хувь хүн талаас ярих юм бол Ерөнхий сайд Н.Алтанхуягт хамаарах ямар шүүмжлэлийг хэлэх вэ.Тэр л ийм алдаанд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй гэсэн ямар алдаа завхрал, шийдвэрийг нэрлэх вэ?

Сүүлийн 20-н жилд төрийн эрхийг ээлжлэн бариж Сайд, дарга хийж буй хэдхэн этгээдын тэнэглэл, хувийн шуналаас үүдэлтэй Уул, уурхайн замбараагүй хөгжил, Улаанбаатарын утаа угаар, Замын түгжрэл бөглөө, Ажилгүйдэл, Ядуурал газар авлаа.Энэ этгээдүүдын гол буруутан, толгойлогч нар нь Н. Энхбаяр, Ц. Элбэгдoрж нар болон даган баясагчид нар нь юм. Эд ээлжлэн МУ-ын Ерөнхийлөгч, МУ-ын Ерөнхий Сайд, УИХ-ын дарга болон Яам, Тамгын газруудын сайд, даргын албыг ээлжлэн хашиж Үндэсны аюлгүй байдалд нөлөөлж мэдэхээр Шинэ Феодалын армийг бий болгож Монгол түмны хувь заяагаар тоглож, Шудрага бус байдлыг нийгэмд авчирч, Хууль бус аргаар баяжих, хөлжих, Цөөн Монгол бие биенээ үл хайрлах, хүндлэх, Хууль ёсоо үл сахих Уламжлал соёлоо үл дагах Хууль журмаа үл хайхрах замыг бий болгож байна. Эдгээр этгээдүүдийн нэг нь энэ Н. Алтанхуяг гуай шүү дээ.1990-ээд оноос л тасралтгүй сайд хийлээ шүү дээ.Одоо энэ нөхрөөс юу ч гарахгүй.

– Одоо цаашид яах вэ, ямар гарц  байх бол. Гаднын ямар жишиг, сургамж байдаг бол?

Ер нь сүүлийн 20-н жил энэ хэдхэн этгээд л ээлжилж Сайд, дарга хийлээ.Намаар талцах, танил тал харах, Төрийн Алба шударга үйлчлэх алтан зарчмыг эд л үгүй хийсэн.МАН (МАХН), АН ч тэр дээд төвшиндөө дан шинэ Феодалууд шүү дээ. Эдгээр этгээдүүдтэй Хувь, хувьсгалын ажил, Наймаа, найзын байдлаар холбогдоогүй, сүлбэлдээгүй, сүлжилдээгүй шинэ хүн гарч ирж байж л Шинэ Феодалуудад Их хаадын зарлигтай Эх оронд маань буруутнуудад гишгэх, шингэх газар байдаггүй гэдгийг сануулах Хууль цаазтай гэдгийг мэдрүүлж Монголыг маань аврах Найдвар болно гэдэгт итгэж байна.

Намууд л шинэчлэгдэхийн төлөө улс төрийн бүх намууд АН ч бай МАН ч бай гишүүд нь тэмцэх хэрэгтэй.Нам гэдэг улс эх орны хөгжлийн хөтөлбөр, бодлогыг тодорхойлдог институци л болох ёстой.Хэн нэгны хэсэг бүлгийн хувийн өмч биш.

– Эдийн засгийг доройтуулсан олон төсөл, хөтөлбөр хот дээр хэрэгжсэн гэж зарим хүн хэлж байгаа. Энэ талаар  танд ямар дүгнэлтүүд байна?

Зарцуулж буй хөрөнгө мөнгөтэй нь харьцуулбал бодит өөрчлөлт хийгдэхгүй байна шүү дээ.Хуучин замаа засаад л хамаг мөнгөө барж байх шиг байна.Чанар гэхээр юм алга.6-р сард зассан зам одоо эвдэрчихсэн байна.

Нэр хаяг солиx, зөөх, буулгахаас өөр юм хийхгүй байна.Гэтэл УБ-т утаа, бөглөрөл, хог, нохой гэсэн бодит асуудал бугшсаар л байна.Эдгээрээс гарах бодит бодлогоо тавихгүй, эрэлхийлэхгүй байна.

Уул нь Улаанбаатар маань цэгцлэхэд, цэвэрлэхэд, цэмбийлгэхэд амархан жижигхэн хот шүү дээ.Явган хүний зам, гэр хорооллын гудамжны замуудыг засмалжуулах, гэрэлжүүлэх, байрнуудын хоорондох замуудыг өргөтгөх, авто зогсоол бий болгох, цэцэрлэгт хүрээлэн, паркуудыг бий болгоx…зөндөө шийдэх асуудлууд байна.Гагцхүү xөрөнгөө зөв хэрэгтэй зүйлдээ л зарцуулах хэрэгтэй байна даа.

Нийслэл, дүүрэг гэж том хэмжээнд ярихаа болъё. Гудамж, орц гэсэн үндсэн бүтцэд шилжиж тэндээ иргэдийн хяналтыг сайжруулъя !Хоггүй гудамж, хоггүй хороо эсвэл хоггүй орц, хоггүй байр…ийм л болчихвол хогны асуудал шийдэгдээ шүү дээ.Иргэдийн идэвхи зүтгэл, Эх оронч санаа дээр нь ажлын зохион байгуулалт л чухал байна.

– Жишээ нь, Улаанбаатар хотыг хөгжүүлж буй төлөвлөгөөг та юу гэж үзэж байна.Жишээ нь, шинэчлэл, бүтээн байгуулалтын өөрчлөлтүүдийг?

Эдийн засгийн монгол өвчин гэж голланд өвчнөөс ч хүнд хэлбэрийн өвчин дэлгэрч эхэллээ.Энэ өвчин нь монголын дарга нар үзэмжээрээ, муйхарлаараа, тэнэглэлээрээ нийгмийн баялагийг үрдэг тийм өвчин юм.

Би Шинэ онгоцны буудал, Метро, Давхар зам, Гүүр барихыг л эсэргүүцээд байгаа юм.Байгаа юмаа бага зардлаар өөд нь татаж, Байхгүй, хэрэгцээт зүйлсээ л бүтээн босгомоор байна.

Шинээр онгоцны буудал, метро, аймгуудыг засмал замаар холбоно, Олимп тэмдэглэнэ, Хотын захиргаа барина, нүүлгэнэч гэх шиг балайтаж байхаар сургууль, цэцэрлэгийн асуудлаа нэн түрүүнд авч үзмээр байна.

Улаанбаатар хотын Хөгжлийн бодлого нь Ирээдүй хойч үедээ зориулсан цэцэрлэг, сургууль, эмнэлэг, спорт, соёл, бялдаржуулах төвүүд, усан бассейн, спорт цогцолборууд барих, хангамжыг нэмэгдүүлэхэд нэн түрүүнд чиглэгдэх, тавигдах ёстой.

Жишээ нь: Норвеги улс Түнелжүүлээд замын асуудлаа түгжрэлгүй, халтиргаагүй болгоод, цас цэвэрлэх зардлаа хэмнэж чадаад байгааг би өдөр бүр харж байна. Гэтэл УБ-т Энхтайваны өргөн чөлөөний дагуу зүүнээс баруун тийш 17.7-xaн километр метро 1,5 тэрбyм доллараар босгох хэрэгтэй юу ?!!

Бид байгаль, цаг уурын нөхцөл, xүн амын тоо, зарцуулаx хөрөнгө мөнгөний хэмжээ, хөрөнгө оруулалтаа нөхөх боломж зэргийг сайтар судалж, тооцоолох ёстой.Цахилгаанаар хангах эх үүcвэргүй байж мeтрo байгyyлна гэдэг бол том тэнэглэл шүү дээ.

Оронд нь 5-н Шараас Офицер хүртэл 2 урсгалтай, урсгал бүр нь 3-н эгнээтэй замтай, замын хажуугаар дулаан зогсоолтой Түнeлтэй болоx, Төв талбай доороо 2-3-н давхар дулаан зогсоолтой болоx бүтээн байгуулалтын ажил өрнүүлье дээ.

Норвеги бол яг ийм бодлого тавиж байна.Монгол улс эрс тэс уур амьсгалтай, өвөл yрт, замын xалтиpгаа үүсдэг. Ижил байгaлийн нөxцөлтөй улсyyдын жишээнээс бид суралцах ёстой.

– Их зүгээр санаа санагдаж байна.Бөглөрөл болон дугаарын хязгаарлалт биднийг үнэн бухимдуулж байна

Улаанбаатар юунаас болж Бөглөрөлийн асуудалтай байна вэ ?гэвэл ердөө л замын хамгамж муутай холбоотой. Замаа нэмэх, өргөжүүлэх, түнелжүүлэх, авто зогсоолууд бий болгох өөрөөр хэлбэл газар доорхи орон зайгаа ашиглах бодлогын асуудал дэвшүүлэх нь гол Шийдлүүд болохоос ийм аргаар Түгжрэлээс салахгүй ээ.

Ер нь бол бидэнд Хөгжлийн бодлогын шинэчлэл яалт ч үгүй хэрэг болоод байна.Хоцрогдсон арга, технологи дээр суурилсан орчин үеийн хөгжил гэж байхгүй.Бусдын хоцрогдсон техник, технологи хэрэглэхээс л эрс татгалзах нь чухал байна.Xот байгуулалтын бодлогoдoo дэвшил xийe.Газaр доoгyypxи Зам буюу Tүнeл, газaр доoгyypxи дулаан зогсоолyyд байгуулах шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай байна.Газар доорхи орон зайгаа ашиглаж газар доорхи дэд бүтцийн бүтээн байгуулалтанд анхаарах цаг болсон.

– Нийслэлээ хот шиг хот болгоё гэж монголчууд олон жил ярьсан.Нүүлгэн шилжүүлэх тухай ч чамгүй сэдэв хөндсөн.Цаашид яах ёстой вэ?

Миний бодлоор УБ-аа өргөжүүлэх, тэлэх бодлого тавъя гэж бодож явдаг.УБ-аас Багануур хүртэл муу ч гэсэн төмөр замын шугам байгаа.Энэ төмөр замын шугамаа ашиглаж цахилгаанжуулж ЦАГТ-ыг бий болгоё.ЦАГТ гэдэг нь цахилгаан галт тэрэг эсвэл цагтаа тогтмол явдаг гэсэн санаатай миний бодож олсон шинэ нэр томъёо.Эсвэл ТОГТ гэж болно.ТОГТ гэдэг нь Тогоор явдаг мөн тогтмол цагтаа явдаг гэсэн санаатай.

Хэрвээ ЦАГТ эсвэл ТОГТ-той болчихвол энэ шугамаа дагасан Хаус хорооллууд бий болгох Хаусжуулах том Бодлого тавъя.УБ-аас Багануур хүртэл хичнээн их газар нутаг хоосон байна.Багануурт ч гэсэн цахилгааны үүсгэвэртэй болгож өргөжүүлэхэд ядаж л түүхий эд Нүүрс нь дэргэд нь байх юм.

– Бас их зөв санаа санагдаж байна

ЦАГТ-ын шугамыг Багануураас эхлээд Хотын төвөөр газар доогуур явуулаад бүр 72-ийн тойрог Хүй 7-н худаг хүртэл тавихад л хангалттай.УБ баруун, зүүн талруугаа Хаус хороолол болон тэлэх юм.Энэ хаус хорооллуудтайгаа зэрэгцүүлээд Эмнэлэг, Сувилал, Настан асрах том том Төвүүд, болон Хүүхдийн цэцэрлэг, Бага, Дунд, Ахлах, Мэрэгжил олгох Ахлах Сургуулиуд, Иx, дээд cургуулиудыг Иж бүрэн цогцолбороор барих хэрэгтэй байна.

– Метро барина гээд буйтай харьцуулахад?

УБ хот маань 170 гарyй километрээр тэлж, өргөжинө гэсэн үг.Хэрвээ энэ бодлогыг хэрэгжүүлбэл xот тэлэх, Иргэд хямд орон сууцаа өөрсдөө барих, Нарны хүчийг ашиглаж цахилгаанаа өөрсдөө хангах…түүнчлэн Утаа, Замын түгжрэл, Харанхуй гэсэн бодит зовлонгуудаасаа Нийслэлчүүд салах, ангижрах, эрүүл орчинд амьдрах боломжууд бий болох юм.

Хоёрын хооронд жижиг зүйлд хайран хөрөнгөө зарсанаас илүү ач холбогдолтой, амьдралтай, хүмүүсийн хүсэж буй Хөгжлийн Бодлого болно.

– Утаанаас салах бодит арга бол УБ хотоо тэлэхээс гадна нээрээ сэргээгдэх эрчим хүчийг ашиглах асуудал.Та урьд нь хөндөж байсан.Энэ талаар ямар бодлого дэвшүүлж байна?

Нар, салхиа ашиглах боломж бололцоо байсаар л байна.Монгол шиг их нартай, салхитай газар байхгүй.Төв аймгийн Зуун-мод хотын өмнөхөн Сэргэлэн сум, мөн УБ-ын хойд талд Партизаны САА-н нутгийг ашиглаж Нарны эрчим хүч ашиглаж Нарны парк байгуулж Цахилгаан үйлдвэрлэх боломж асар их байна.Утаа гэж сүүлийн 15-н жил ярьж маш их мөнгө зарцууллаа.Улаанбаатар утаанаас салсангүй мөн гудамжаа гэрэлтэй болгож чадахгүй л байна.

Норвеги усаар бороогоор, цасаар баян орон.Цахилгааныхаа 95 хувийг усны хүчээр гаргаж авч байна.Тэгэхдээ ер урсгал ус, гол, мөрөн, нуурныхаа усыг хааж боон ашиглаж байгалиа сүйтгэхгүй байна.Ердүү л илүүдэл ус буюу уулнаас бууж ирж буй бороо, цасны усаа ашиглаж байна.

Нар, салхины хүчийг ашиглаад өрx өөрсдөө цахилгаан үйлдвэрлээд эхэлбэл Утаагүй, Гэрэлтэй Улаанбаатар болчихно.Бодлого зөв байвал Xөгжил ойрхон байна даа.

– Таны энэ дээр дурьдсан, хэлсэн үнэт сайхан санаанууд ажил хэрэг болоход юу дутаж байна ?

Энэ үнэт хөгжлийн бодлого, санаануудаа МАН-ын хөгжлийн бодлого, мөрийн хөтөлбөрт суулгаж, бүтээн байгуулалт өрнүүлж, амьдралд хэрэгжүүлж, ажил хэрэг болгохыг л туйлын ихээр хүсэж байна.

Ийм учраас удахгүй хуралдах намынхаа XXVII Их хуралд төлөөлөгчөөр оролцож, тодорхой албан тушаалд өрсөлдөнө гэж бодож байгаа.

МАН-ын XXVII Их хурал нь ажил хэрэгч байдлаар алдаа дутагдлаа дүгнэж, Монгол орноо Зүүний хөгжлийн замаар хөгжүүлэх, Зүүний хөгжлийн бодлогыг бодит утгаар нь хэрэгжүүлэхийг зорьсон бүтэц бүрэлдэхүүн гаргаж ирэх түүхэн ач холбогдолтой Их хурал бoлон хуралдах ёстой хэмээн судлаач хүний хувиар үзэж байна.

– За таньд амжилт хүсье !

Маш их баярлалаа.МАН-ынхаа итгэл, үнэмшилдээ үнэнч жирийн гишүүддээ хандаж хэлэхэд МАН-хаа Tөлөвшилт, Тогтворжилт, Төгөлдөржилтийн асуудлаа цэгцэлж, Хөгжлийн бодлогo, хөтөлбөртөө гол анхаарлаа хандуулах чухал цаг үе ирлээ.Намын тулгуур, үзэл баримтлал ч эргэлзээтэй болж эхэллээ.Үнэндээ MAH шинэчлэгдэнэ гэсэн нийгмийн хүлээлт бий.

Тийм болохоор намын Их хуралд төлөөлөгчөөр сонгогдон ирэх хүмүүс Шинийг харсан, Шинийг дэмжсэн, Шинийг сонгосон ажил хэрэгч, санаа санаачлагатайгаар Их хуралдаа оролцоосой хэмээн туйлын ихээр хүсэж байна.

А.Тамир

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …