Монголын эстрад урлагийн тайзнаа 20 гаруй жил уянгалаг сайхан хоолойгоороо үзэгч түмнийг баясгаж яваа поп дива зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр энэ сарын 20-нд тохино.
Тэрээр 1995 оны 4 сард Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт анх тавигдаж байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо 23 жилийн дараа дахин сэргээж, төрсөн өдрөө үзэгчдийнхээ хамт тэмдэглэхээр болжээ.
1995 онд “Инээмтгий хүн” тоглолтыг On’n Off продакшн зохион байгуулж байсан бол энэ удаагийн тоглолтыг Skin Entertainment бүхэлд нь хариуцан ажиллаж, УДБЭТ-ын балетын бүжигчид, орчин үеийн бүжгийн хамтлаг, Сараагийн амьд хөгжмийн Random хамтлаг зэрэг олон уран бүтээлчид тоглолтын бэлтгэлдээ ороод байгаа аж.
МУГЖ Б.Сарантуяа “Инээмтгий хүн” тоглолтондоо зориулж 23 жилийн дараа “Инээмтгий хүн” дуугаа клипжүүлж сонсогч фэнүүддээ бэлэг барьлаа.
“Инээмтгий хүн” дууны үг
Харанхуй шөнө айж явтал би
Гяхарч дуугарсан модон хаалганаас
Гүн амьсгаа саарал нөмрөг
Гишгэх газаргүй сонин царай
Түүнийг харсан орон зайнаас
Зарсхийн зугатааж хол явсангүй
Сонин царай зэрэгцэн ирснээ
Би жирийн хүн шүү дээ гэж хэллээ
Эмзэг уйтгартай нүдийг нь хараад
Эргэж учирмаар хоолойг нь сонсоод
Итгэлээр уярч дагаад явмаар
Эгэл л хүнтэй шөнийг үдлээ
Цайзыг давж гэрэл асаан
Саглагар модны навчистай бүжин
Элдэв бодлоо хоёулаа мартан
Инээмтгий хүн зүүдэнд үлджээ
Эмзэг уйтгартай нүдийг нь хараад
Эргэж учирмаар хоолойг нь сонсоод
Итгэлээр уярч дагаад явмаар
Эгэл л хүнтэй шөнийг үдлээ