ХОНЬ (3/21-4/19)
Та өнөөдөр олны хөлийн дунд байхаас илүүтэйгээр ганцаараа чимээгүй орчинд байхыг эрхэмлээрэй. Та залбирал үйлдэж, бясалгал хийвэл үр дүнд хүрч чадахыг гараг эрхэс сануулж байна. Ажлаа хийнгээ хөгжим сонс. Замын их түгжрэлтэй байгаа үед жолоо барихгүй байхыг зөвлөе. Танд хүмүүс амархан нөлөөлж чаддаг учраас сөрөг энергитэй хүмүүсээс зайгаа барихыг хичээгээрэй. Муудалцсан байсан ч хайртай хүмүүстэйгээ эвлэрч, цагийг хөгжилтэй өнгөрөөхөд тохиромжтой өдөр байна. Үзэл санааны зөрчилдөөн гарвал та хүлээц, тэвчээр гаргаж, түүнд энэрэнгүй нигүүлсэнгүй сэтгэлийг бэлэглээрэй. Та өгснөөсөө ч илүү зүйлийг эргүүлж авах болно.
ҮХЭР (4/20-5/20)
Эрүүл мэнддээ анхаарал тавь. Дулаан цаг ирж буй тул өдөрт заавал хоёр литрээс багагүй шингэн ууж байх хэрэгтэй. Өдөр бүр үүнийг хэрэглэж хэвшээрэй. Хог хаягдлаа гаргаж орчноо сайхан цэвэрлэ. Та өнгөрсөн үеээ дурсаж удаан уулзаагүй хамаатнуудтайгаа холбоо барина. Гэр бүлийн модтой болох талаар бодоод үзээрэй. Мод тарих цаг үе дөхөж байна. Өндөр настан дээрээ очиж амар мэндийг нь эрж, сургалт үгийг нь сонс. Гэр ахуйн асуудал тэргүүнд тавигдаж эхлэх болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Энэ өдөр ялангуяа өглөөгүүр аливааг болгоомжтой хийх хэрэгтэй. Төлөвлөгөө тань нэг бус удаа өөрчлөгдөж мэдэх тул бүү гайх. Та хамаатныдаа зочилж эсвэл уйтгартай боловч шаардлагатай үүрэг даалгаврыг гүйцэтгэх хэрэг гарна. Буруу тооцоо гаргаснаас болж санхүүтэй холбоотой асуудлыг богино хугацаанд будилуулж болзошгүй. Жижиг зүйлсээс болж том асуудлууд урган гарч болзошгүй. Хэрэв эдгээр нь шалихгүй зүйл бол та үүнийг зүгээр л орхи. Харин хурц асуудал үүсгэвэл та зөвхөн өөрийнхөө төлөө хариуцлага хүлээдэг гэдгээ хэлээрэй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Сэтгэл хангалуун байдал эрүүл амьдралыг тэтгэгч шимт бодис гэдгийг санаж яваарай. Өнөө орой өөрийн дуртай хувцсаа өмсөн үдэшлэг цэнгээнд явахад сайхан өдөр. Бүжиглэх үед хүмүүстэй харилцах харилцаа бусад зүйлс таны санаснаар байх болно. Хэрэв та хүсэж байвал ганц бие амьдралдаа баяртай гэж хэлж болно. Та хүмүүсийн аз жаргалтай байдал аливаа зүйлсийг шийдэж чаддаг гэдгийг мэдэх болно. Өнөөдөр хүүхдүүддээ анхаарч гар доорх ном материал ашиглан хичээл заавал бүр ч сайн.
АРСЛАН (7/23-8/22)
Өөрийн хүрээллийг аль ч талаараа өргөжүүлэхийн тулд хичээл зүтгэл гарга.Та шинэ хайр дурлалтай учирна. Өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй хүн эсвэл танаас шал өөр араншинтай хүнд сэтгэл татагдах болно. Аяллаар явбал ирээдүйн хамтрагчтайгаа учирна. Бусад хүмүүст таагүй сэтгэл үлдээхээсээ болгоомжтой байхаас гадна ямар нэгэн сэтгэл хөдөлгөсөн шийдвэр бүү гарга. Сэтгэл хөдлөл болон мэдрэмжиндээ төөрсөн байх тул ажил хийхэд хүнд байх болно.
ОХИН (8/23-9/22)
Одоо өөрийн эзэмшиж байгаа эд хөрөнгөндөө нухацтай хандахад яг таарсан маш сайхан үе. Хэрэв та зүрх сэтгэлээ дагахаар шийдсэн бол яг одоо зарим нэг бүтээлч ажлын үр дүнд хүрэх болно. Өөрийн хүсэл сонирхлоо бүү хязгаарла. Өөрийнхөө бодолд анхаарлаа хаңдуулсан цагт та ирээдүйгээ харах болно. Та өөрийн хүссэн амьдралын хэв маягийг бий болгох болно. Таны эрүүл мэндэд нөлөөлөх түгшүүрт байдал айдас зэрэг сэтгэл хөдлөлдөө анхаарал хандуулаарай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Гадагш гарч байгалийн сайханд цагийг өнгөрөөх нь танд эрч хүчийг өгнө. Тайвширч байгалийн сайхныг мэдрэхэд гэмгүй шүү. Хос амрагууд түр зуурын завсарлага авч амралтын өдрүүдийг өнгөрүүлэхээр хол явна. Дотны харилцаа хайр халамжаа нэмэгдүүлэхэд тохиромжтой нам гүм амар амгалан газрыг сонго. Аялах төлөвлөгөө нь яг одоо л бэрхшээл байна гэдгийг харуулах болно. Гэвч цөхрөлтгүй зан чанараараа энэ бүхнийг даван гарч чадна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Чөлөөтэй бодож, уужим сэтгэснээр ашиг тус ирэх болно. Өнөөдөр таны гоо үзэсгэлэнг од эрхэс тэтгэнэ. Ямар нэгэн гайхшруулсан зүйл болно гэж таамаглаж болно. Ганц бие хайр дурлалаа хайж явсан хилэнцүүд тэр хайраа олох болно. Сайхан мөчийг сэтгэл дүүрэн өнгөрөөхийг хүсвэл хэт их юм бодож өөрийгөө хүлэх хэрэггүй.
НУМ (11/22-12/21)
Бизнес эрхлэгчид захиргааны асуудлыг нэмэлт тусламж байхгүйгээр шийдэх гэж хичээхэд нь хүндрэл гарна. Магадгүй дотны хамаатан тань танд мөнгөн тусламж үзүүлж мэдэх юм. Хадмуудтайгаа харьцахдаа хүний арга эвийг олдог байдлаа ашигла. Ялангуяа та хүсэлт хэлэх гэж байгаа бол. Хувийн харилцаанд тань давалгаа үүсгэсэн нийгмийн харилцаанд тань ч бас өөрчлөлт бий болгосон үйл явц гарч мэдэхээр байна. Ямар ч зүйлд хөнгөн хуумгай хөдлөх хэрэггүй. Эрч хүчтэй хөдөлгөөнтэй ажил, спорт, тоглоом стрессээс тань чөлөөлөх болно.
МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр тэсвэр тэвчээр, шаргуу зан тань өндөр байна. Нууц хүч тань гарч ирж, эрүүл саруул ухааныг тань чиглүүлэхэд тусалж, зөв чиглэл рүү явуулна. Эргэн тойронд байгаа хүмүүс таны ачааг хамтдаа үүрэхэд бэлэн байна тиймээс хоёр талынхаа зорилгын аль алинд хүрэхийн төлөө хүчээ нэгтгэн, баг бүрдүүлэхдээ цаг үрэх гэсний хэрэггүй. Шүүмжилдэг мэдлэг тань маш сайн байх учраас та үндсэн шийдвэрүүдийг гаргаж чадна. Орой нь халуун ваннанд орох эсвэл дуртай хоолоо идэх эрч хүч үлдээ.
ХУМХ (1/20-2/18)
Зугаа цэнгэлийг үл харгалзан өөртөө болон гэр бүлийнхэндээ цөөхөн хэдэн хөгжилтэй үйл ажиллагааны хуваарь гаргахдаа анхаар. Хэрэв маргаан хэлэлцүүлэг тань туйлдаа хүрвэл аль болох үүнийгээ хурдан шийдэж, сэтгэлийн дарамт тань амралтын өдрийг тань бусниулахаас болгоомжлох хэрэгтэй. Дотны хүмүүсийн хүрээнд амралтаа өнгөрүүлэх, дуртай зүйлээ хийх нь алжаал ядаргааг тайлах хамгийн шилдэг арга байх болно.
ЗАГАС (2/19-3/20)
Танд энэ өдөр олон сорилтууд тулгарах болно. Та ямар нэг дарамт шахалтаас үл хамааран энэ сорилттой нүүр тулж, тохирох шийдвэрийг гаргах болно. Таны аялалд явах төлөвлөгөө нааштайгаар шийдэгдэх бөгөөд хэнтэй хаашаа явахаа шийд. Мөн дотны найзаа гомдоохоос сэрэмжил. Тэд танд найддаг бөгөөд та ч бас үүний хариуд тэдний тус дэмийг авдаг гэдгээ мартаж болохгүй. Таны бизнесийн үйл ажиллагаа их таатай байх бөгөөд бусдын юу хэлж байгааг сайтар анхаарвал ямар нэг саадыг амархан даван туулах болно. Та хэрэв хөрөнгийн зах зээлийг сонирхож байгаа бол азанд найдахаас илүү сайтар судалгаа хийх хэрэгтэй.