Жүдо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аваргууд тодорлоо 

Жүдо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд  Спортын төв ордны “А” зааланд болж, өндөрлөлөө.  Тус тэмцээнд  28 байгууллагын 330 гаруй тамирчин өрсөлдлөө.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын мөнгө , ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Мастерс”-ийн дөрвөн удаагийн аварга, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, эрэгтэйчүүдийн 81 кг-д Токиогийн “Их дуулга”-ын аварга ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар , эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн хошой аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг , эрэгтэйчүүдийн 66 кг-д 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, “Мастерс”-ийн аварга, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Ганболдын Хэрлэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга, ОУХМ Болдын Ганхайч гурав дахь түрүүгээ хүртлээ.

Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар, 60 кг-д 2012 оны Хонгконгийн ОУТ-ий мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Ганхуягийн Мөнхбат, 52 кг-д өнгөрсөн жилийн Зүүн Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин Ганболдын Ганцэцэг нар анх удаа улсын аварга боллоо.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …