Жинлүүрийн орд: Зөн совингоо сонс


ХОНЬ (3/21-4/19)
Эрх мэдэлтэй хүмүүстэй танилцаж хамтарч ажиллах нь нэг талаар төвөгтэй мэт боловч нөгөө талаар таны байр суурийг дээшлүүлнэ. Тиймээс энэ боломжоос зугтах хэрэггүй. Таны оюуны чадамж дээд цэгтээ байгаа боловч таны тогтворгүй зан ааш таныг сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд байдалд оруулах болно. Ямар нэг зүйлд оролцохдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Олон нийтийн өмнө ярьж сурахаар сургуулилт хийснээр танд нэлээд их боломж гарч ирэх бөгөөд зарим хүн таныг яриа хийж өгөхийг урьж магадгүй. Төрөөс гаргасан тогтоол шийдвэр танд асуудал учруулж мэднэ.

ҮХЭР (4/20-5/20)
Гараг эрхэсийн нөлөөгөөр таагүй зүйлс танд тулгарах болно. Маргаантай хувийн асуудлаас болоод уулзалт бизнесийн хэлэлцүүлэг тань хүнд байдалд орно. Ямар нэгэн бүтээлч санаа танд төрж магадгүй. Боломж гарах үед нь өөрийгөө дэмжихдээ бүү санаа зов. Энэ нь амжилтын хэм хэмжүүрийг ашиглах таны мөч байна. Дургүй зүйлсээ бүү хүчлэн хий. Таны амжилттай ажиллаж байгаа энэхүү байдал зарим нэг хүмүүст таалагдахгүй бөгөөд тэд таныг замаасаа холдуулах гэж хичээнэ.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Та бүхнийг өөрийн болгох гэж оролддог зангаасаа татгалзах хэрэгтэй. Азаар энэ талаар хэн нэгэн танд зөвлөх болно. Иймэрхүү асуудлыг хамгийн сайн дотны найз нөхөдтэйгөө сайтар ярилцвал илүү үр дүнтэй байх болно. Хайр дурлалын од эрхэс таны хайр дурлалын харилцаанд гайхалтай нөлөө үзүүлэх болно. Мөн та энэ үед хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хичээх болно. Энэ үе бол амралтанд явж, өөрийгөө сэтгэл хангалуун болгодог зүйлээ хийхэд хамгийн тохиромжтой үе.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Та өнөөдөр хаалттай орчинд байхад анхаарлаа төвлөрүүлнэ. Таны логик ур чадварууд нөхцөл байдлыг сайжруулж чадна. Хийж гүйцэтгэж буй бүх ажлууд ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлэх шаардлагатай болно. Хэрэв бүх зүйлийг нарийн хэрэгжүүлэх юм бол амжилт таныг хүлээж байна. Таны манлайлал нь бүх хүмүүсийн уриалга болох хэдий ч таны үүрэг хариуцлага нэмэгдэн маш их ачаалалтай ажиллах болно. Гэхдээ энэ нь танд төдий л сэтгэл зүйн дарамт үзүүлэхгүй.

АРСЛАН (7/23-8/22)
Бухимдал уур уцаараасаа болж та нарын ихэнхи ажилдаа төвлөрөх, тайвшрахад хэцүү байх болно. Та их ажил хийж өөрийн хувийн амьдралаа өөртөө хадгалж үлдээх боломжтой. Өөрийнхөө тухай хов живийг сонсоод гомдох хэрэггүй учир нь ийм цуурхлууд яг гарч ирсэн шигээ хурдан замхран алга болдог. Үргэлж хөлс төлбөрөө данс тооцооны дэвтэр дээр хөтлөн хянаснаар та өрөнд орох аюулаас хол байх болно.

ОХИН (8/23-9/22)
Хэн нэг ахмад настанд санаа зовж байгаа бол өнөөдөр утасдахыг хичээгээрэй. Мөн бүх зүйлсийг хялбар бас ашигтай байлгах хэрэгтэйг сана. Одоо мэдэрч байгаа сэтгэлийн хөөрөл баяслаа хэвээр нь хадгал. Хэрэв цаг хугацаа гарвал хөрштэйгөө ганц хоёр кофе уусан шигээ сайхан ярилцаж нийгэмд тархаад байгаа энд тэндхийн цуу үг яриаг сонсож ав. Ингэснээр өдрийг сайхан өнгөрөөх болно. Хэт нөхөрсөг байхаас илүү бага зэрэг ганцаараа байхыг хичээ.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Ямар нэгэн шийдвэр гаргах үед дотоод сэтгэл чинь таныг бухимдуулж магадгүй бөгөөд хүчтэй шийдвэр гаргах нь танд тустай байх болно. Удирдаж манлайлах үүрэг таны нуруун дээр ирнэ. Та ажилчиддаа хэр чадвартай гэдгээ харуулаарай. Зөн совингоо сонс. Хэрэв та бага зэрэг нозоорох шинжтэй байвал арван минутын завсарлагаа аваад бясалгал хийж үз. Шүүмжлэл сонсож магадгүй бөгөөд хэрэв та шүүмжлэлийг хүлээн авч чадвал энэ нь таныг бүтээлч болгож амжилтанд хүрэхэд туслах болно. Бухимдал таны өдрийн амжилтыг үгүй хийнэ.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Сарны нөлөөгөөр өнөөдөр та хүчтэй мэдрэмжтэй байна. Анхаарлаа хандуулах хэд хэдэн гэр бүлийн асуудал гарч мэдэх юм. Хэдий тийм боловч өдрийн сүүлээс илүүтэйгээр өглөөний цагаар та хичээл зүтгэлээ гаргаж чадвал амжилттай үр дүн бий болно. Оюун санаагаа нээлттэй байлгаж хүмүүсийн бодол санаа асуулт бүрийг сонсоорой. Гэхдээ амархан өөрчилж чадахгүй шийдвэр гаргахаасаа өмнө бүх зүйлийг нарийн мэдэх болтол хүлээх хэрэгтэй. Хэсэг хугацаанд хараагүй найз нартайгаа уулзах яг л шагнал шиг санагдах бөгөөд танд чухал ач холбогдол, урам зоригийг өгөх болно.

НУМ (11/22-12/21)
Өнөөдөр бүхий л зүйлс дарамттай хязгаарлагдмал байгаа мэт санагдах болно. Та өнөөдөр өөрийнхөө өдөр тутмын хэв маягийг өөрчлөхийг хүсэх боловч өөрийн үүрэг хариуцлагаасаа болж юу ч хийж чадахгүй. Та өнөөдөр ажилдаа явахгүй эсвэл өөрийнхөө дургүй хүмүүстэй хамт баймааргүй санагдана. Гэхдээ энэ байдал бий болоход та хэн нэгэнтэй өөрийнхөө тухай ярилцах хэрэг гарна. Магадгүй та өөрөө ямар нэгэн зүйлийг шалгаагүй хэрнээ үнэн гэж таамаглаж байж болох юм. Хэрвээ та тэвчээртэй байхгүй бол өнөөдрийн нөлөөллөөс болж удирдах албаныхантайгаа харилцахад хэцүү байх болно.

МАТАР (12/22-1/19)
Таны хөгжил дэвшил мэдэгдэхүйц байж, өөр олон зүйлийг хүсэхэд хүргэнэ. Өөрийн ололт амжилтаа үнэлэх цагийг гарга. Ажил хайгч матарынхан эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу өөртөө тохирсон ажлаа олох болно. Та хожим эхлэх бизнесийн таатай нөхцөл байдлыг бий болгох сургалтанд суралцах талаар бодоорой. Таны хэрэгжүүлсэн сургуулилт өдөр тутмын амьдралд тань хэвшил болно. Бүхий л боломжийг олж харахыг хичээ. Гэхдээ үр дүнгээ хурдан өгөхийг нь биш, өөртөө таалагдсаныг нь сонгоорой. Хоолны зуршилынхаа тухай бодож, шим тэжээлтэй жимс ногоо идээрэй.

ХУМХ (1/20-2/18)
Юу ч болж байсан хамаагүй таны сэтгэл санаа өөдрөг байх болно. Таны өгөөмөр зан бусдад тусламж үзүүлэхэд нөлөөлөх бөгөөд ямар нэг сайн дурын ажилд оролцох магадлалтай. Өнөөдөр та харилцаандаа өөрийгөө бүрэн зориулах болно. Та хэрэв эцэг эхдээ санаа зовж байвал одоо л тэднийг асрах хамгийн тохиромжтой үе юм. Бусдыг зовоохоос сэрэмжил. Бусдад таалагдахын тулд заавал бүх зүйлийг зөвшөөрөх алба байхгүй бөгөөд энэ нь тэднийг улам ч давраах болно.

ЗАГАС (2/19-3/20)
Санхүүгийн үйл ажиллагаа ялангуяа гадаад хөрөнгө оруулалт, эрүүл мэнд хуулийн салбартай холбоотой үйл ажиллагаа ихээхэн азтай байх болно. Ямар ч хууль эрх зүйн асуудал таны талд шийдэгдэх болно. Шинэ нөхөрлөл, хайр дурлалын харилцаа маш амжилттай байх болно. Иймэрхүү үйл явдал бидний өдөр тутмын, тэр бүр амьдралд тохиолдоод байдаггүй шүү дээ. Улс төрийн ямар нэг арга хэмжээнд оролцох хэрэггүй. Харин үүний оронд өөрийн санаагаа сайтар нягталж, баримт материал цуглуул.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …