Х.Түвшинбаяр: Мэссэнжэр чатаар найзуудаас нь мөнгө гуйхад 4 хүн тутмын нэг нь өгдөг

Фэйсбүүкээ хакердууллаа. Фэйсбүүк хаягаар нэвтэрч, чатаар найзуудаас минь мөнгө зээлсэн байна” гэх иргэдийн мэдээлэл сүүлийн үед цахим орчинд нэлээд харагдах болсон.

Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад хэр олон бүртгэгддэг, шалгах, шийдвэрлэх байдал ямар үр дүнтэй байдаг. Ийм гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд юуг анхаарах ёстой талаар ЦЕГын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, ахмад Х.Түвшинбаяртай ярилцлаа.

-Ер нь иргэд бид Залилангийн гэмт гэж яг ямар үйлдлийг ойлгох ёстой вэ. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Залилан гэдэг нь зохиомол байдлыг зориуд бий болгох, сүсэг бишрэлийг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэх, урьдын бий болсон харилцаа, итгэлийг урвуулан ашиглах замаар хуурч, мэхлэх гэмт хэргийг хэлнэ. Энэ төрлийн гэмт хэргийн хамгийн гол аюул нь иргэд, олон нийтэд хуурамч сэдэл төрүүлэх, донтуулах шинжтэй байдаг. Манай улсын хувьд залилантай холбоотой маш олон төрлийн гэмт хэргүүд гарч байна.

Тухайлбал, өргөн тархсан интернет сүлжээг ашиглан гадаадын гэмт этгээдүүд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг залилах, тэдний итгэлийг олж аван хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь өөрийн болгох, дансаар мөнгийг нь шилжүүлэн авах зэрэг гэмт хэргийн олон төрлүүд бүртгэгдэж байна. Залилан мэхлэх гэмт хэрэгт бага насны хүүхдээс эхлээд ахмадууд хүртэл бүх насныхан өртөж байна. Хэн ч хохирогч болохыг үгүйсгэхгүй ийм орчин үүссэн байна.

Цахимаар залилуулсан гэсэн иргэдийн гомдол нэлээн гарах боллоо. Цахим залилангийн гэмт хэргийн нийтлэг төрх ямар шинжтэй байдаг вэ. Энэ талаар иргэдэд тодорхой хэмжээний ойлголт өгөх цаг болсон юм шиг санагдаж байна?

Хотжил, хүн амын хэт төвлөрөл, хүмүүсийн сэтгэхүйг дагаад сүүлийн жилүүдэд гэмт хэргийн шинж нарийсч байгаа нь үнэн. Сүүлийн үед цахим залилангийн төрлийн гэмт хэргүүд иргэдийг ихээр хохироож байна. Үүнд:

Нэгт. Романс залилан. Энэ төрлийн гэмт хэрэг нь иргэдийн сошиал хаягуудыг судлан ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоодог. Ихэнх тохиолдолд гэмт этгээд нь өөрийгөө АНУ-ын армид удирдах албан тушаалтай хэмээн танилцуулан удаан хугацааны туршид харилцаж итгэлийг нь олж авч, улмаар Монгол Улсад очно, хамт амьдарна гэж итгүүлдэг. Энэ тохиолдолд гэмт этгээд нь аль нэг гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө Монгол Улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө гадаад улсын данс руу шилжүүлэн авч байна. Хамгийн багадаа 1000, 2000 аажмаар ихсээд  8000, 9000 ам.доллар  хүртэл шилжүүлэн авсан тохиолдлууд байна.

Хоёрт. Цахим хаягт хууль бусаар нэвтэрч буй залилан. Энэ төрлийн гэмт хэрэг нь худалдаа, бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад их тохиолдож байна. Учир нь ААН, байгууллагууд гадаадаас бараа материал оруулж ирж худалдана гэсэн санал тавин гэрээ байгуулж хамтран ажилладаг. Гэмт этгээдүүд тухайн байгууллагын цахим шуудангийн мэдээллийг хуулж аваад тусгай програм ашиглан, цахим хаягт бага зэрэг өөрчлөлт бий болгоно. Дараа нь материал, бараа явуулахаар тохиролцож, тодорхой дансанд  мөнгө шилжүүлэн авдаг. Энэ төрлийн залилангийн хэрэг цагдаагийн байгууллагад маш их бүртгэгддэг. Хохирлын хувьд 7000-аас 100 гаруй мянган ам.долларыг залилж байсан тохиолдол байна.

Гуравт. Сугалааны залилан. Энэ төрлийн гэмт хэрэг нь харьцангуй бага үйлдэгддэг. Учир нь сугалааны залилангийн талаар иргэд харьцангуй сайн ойлголт, мэдээлэлтэй болсон. Энэ төрлийн гэмт хэрэг нь жишээ нь, и-майл хаяг ашиглан 50 доллар хожлоо гэрийн хаяг, утас, регистрийн дугаараа явуулна уу гэсэн мессеж ирдэг. Сонирхсон хүн бол мэдээллээ шууд  явуулдаг. Дараа нь утас руу  ярина. Та мөнгө хожсон байна. Та карт захиалах хэрэгтэй. Карт захиалах бол тэдэн төгрөг. Анхандаа картыг захиалаад мөнгө шилжүүлж итгэл төрүүлж эхэлдэг. Тэгээд бага багаар хураамж татвар гээд 2000-8000 ам.доллар гэж нэхэн залилан хийдэг.

Дээрх гурван тохиолдол бол гадаадын иргэд монгол улсын иргэдийг залилж байгаа тохиолдол.

Дөрөвт. Монгол хүмүүс бие биенээ цахим орчныг ашиглан залилан хийж байна. Жишээ нь  гэмт этгээд таны фэйсбүүк руу код хуулах програм явуулж, энэ линк руу ороод лайк дараад дэмжээд өгөөрэй гэсэн хэлбэрээр илэрдэг. Сонирхож байгаа хүн ороод лайк дарангуут таны код шууд тусгайлан бэлдсэн програмаар хуулагддаг. Дараа нь таны фэйсбүүк хаягны кодыг чинь өөрчлөөд мессенжэр чатыг шалгаж байгаад хэнтэй их харилцдаг байгааг судлан мэссэж бичиж найз 200 мянга төгрөг зээлэх үү долоо хоногийн дараа өгнө гэх хэлбэрээр 10-20 хүн руу бичнэ.  Энэ хүмүүсээс дөрвөн хүн тутмын нэг нь заавал мөнгө өгч байгаа нь шалгалтын явцад харагдсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн …