“Моск Тrial” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд 10 сургуулийн 26 баг өрсөлдөнө 


Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL-2018” шүүхийн мэтгэлцээний тэмцээн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх (Эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээн), Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх (Иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээн), Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байр (Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээн)-нд тус тус зохион байгуулагдана.

Хууль зүйн их, дээд сургуулийн тэмцээнд оролцох багийн мэдүүлгийг Монголын Хуульчдын холбооны info@mglbar.mn цахим шуудангийн хаягаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл авсан бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Их засаг” олон улсын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, “Шихихутуг” их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Олон улсын “Улаанбаатар” их сургууль, “Орхон” их сургууль, Монголын Үндэсний их сургууль, “Ховд” их сургууль, “Билиг” дээд сургууль зэрэг нийт 10 сургуулийн 26 баг өрсөлдөхөөр мэдүүлэг ирүүлж, оноолт хийгээд байна.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …