“MGL-1 FIGHT NIGHT №2” тулаан Спортын төв ордонд болно

Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, SPS HD телевиз хамтран чансаа ахиулах 14 шилдэг тулаанчийн “MGL-1 FIGHT NIGHT №2” тулааныг 2018 оны 4 сарын 19-нд Спортын төв ордонд 19:00 цагт зохион байгуулах гэж байна.

Холимог тулааны хамгийн хөнгөн жингийн 1 номерийн төлөө “Хөх чоно” клубын тамирчин Ц.Батнасан түүний эсрэг “Ширэн бээлий” клубын тамирчин А.Аюуш, мөн 77 кг жинд “Шандас дожо ТУНГАА team”-ийн тамирчин Ховд аймгийн харьяат Б.Энх-Оргил, Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сумын харьяат Э.Даваабаяр нар тулалдаж ялсан тамирчин аваргын бүсийн төлөөх тулааны эрхээ авах юм.


Чансаа ахиулах халз тулааныг Unilive 88, Ddish 900 сувгаар шууд дамжуулах бөгөөд тасалбарыг www.total.guide сайт болон SPS HD телевизийн байрнаас ирж авах боломжтой, дэлгэрэнгүй мэдээллийг 88031977, 70008484 дугаараас авна уу.

 

 

 

Санал болгох мэдээ

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог …