“Миний анхны робот-2” арга хэмжээ энэ сарын 19-нд болно

НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаагийн санаачилгаар “Монголын Бүтээлч Ирээдүй – Технологид суралцъя” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Миний анхны робот-2” арга хэмжээ  энэ сарын 19-нд буюу маргааш Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд зохион байгуулагдахаар болжээ. “Монголын Бүтээлч Ирээдүй Технологид суралцъя” хөтөлбөрийн ерөнхий зохин байгуулагчаар Коосэн ЯҮТХ-гийн Төлөөлөгчийн газар ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хүүхэд багачуудыг инженерийн боловсрол, практик мэдлэгт багаас нь суралцуулан, ирээдүйд шинийг санаачлан улс орны хөгжлийг тодорхойлох, бүтээлч иргэн болж төлөвшүүлэхэд оршино.

 “Миний анхны робот-2” оролцож буй сурагчдад автомат мэдрэгчтэй өөрөө явдаг робот угсрахыг заахаар Япон улсын Мияаконожо Технологийн коллежийн багш хүрэлцэн ирнэ. Мөн оролцсон бүх хүүхдүүдэд өөрийн угсарсан роботыг нь бэлэг болгон талархлын хамт гардуулан өгөхөөр болжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Коосэн ЯҮТХ-гийн төлөөлөгчийн газар: Facebook: @KosenLOMongolia

Утас: 88001037, 96006603

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …