“Voice of Mongolia” шоуны шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийн хатуу самрууд

“Voice of Mongolia” шоуны шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийн хатуу самруудыг онцолж байна.

Юуны өмнө шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийг хүчирхэг гэх тодотголд хүргэж буй хэд хэдэн шалтгаанаас цухас дурдъя. Түүний багийн 16 оролцогчоос 7 оролцогч нь шоуны гол шалгуур “Blind audition”-ий шатанд 4 шүүгчид таалагдаж тэднийг эргүүлж чадсан бөгөөд энэ нь бусад багтай харьцуулахад хамгийн их үзүүлэлт юм. Үүгээр зогсохгүй түүнд мэргэжлийн, туршлагатай оролцогчид ч цөөнгүй байсан юм. Тэгвэл гялалзсан эрч хүчтэй галзуу охидоороо гангарч буй түүний багийн халз тулааны шатны дугааруудыг эргэн нэг харцгаая.

Халз тулааны эхний дугаарт:

Я.Баяржаргал Л.Насанбуян “Анхны хайр”

 “Voice of Mongolia” шоу мэргэжлийн болон мэргэжлийн бус хэн бүхэнд нээлттэй гэдгээрээ онцлогтой. Тэгвэл мэргэжлийн гэх тодотголтой Улсын филармоны гоцлол дуучин Л.Насанбуян, “Anemone” хамтлагийн дуучин Я.Баяржаргал нарыг өрсөлдүүлсэн нь Д.Болд шүүгчийн сонирхолтой шийдвэр байсан юм. Тэдний нэгийг ийм эрт шоунаас явуулахыг үзэгчид хүсээгүй нь үзүүлбэрийн дараанаас л илт мэдрэгдсэн. Гэвч нэг нь ялж нэг нь ялагддагын журмаар Л.Насанбуян шоугаа цааш үргэлжлүүлэхээр болсон юм.

Я.Баярчимэг Б.Сайнбилэг “Hello”

“Blind audition”-ий шатанд Д.Болд шүүгчид жинхэнэ эмэгтэй рок хоолойтой хэмээн магтуулсан Я.Баярчимэгийг өвөрмөц содон хоолойтой Б.Сайнбилэгтэй нэг баг болгож алдарт дуучин Adele-ийн бүх цаг үеийн түүхэнд “Youtube”-н хамгийн богино хугацаанд нэг тэрбум хандалтыг авсан дуу болох “Hello” дууг сонгон дуулуулсан нь маш хүнд сорилт байсан юм. Тэднийг даалгавраа хэрхэн амжилттай давж, хэрхэн хоорондоо хоршсоныг та бүхэн санаж байгаа биз ээ.

Халз тулааны 2-дох дугаарт:

Ж.Ариунжаргал С.Идэрмаа “Shout out to my ex”

Д.Болд шүүгчийн багийн үзэсгэлэнт бүсгүйчүүд болох Ж.Ариунжаргал, С.Идэрмаа нар бидэнд бүсгүйчүүдийн гайхалтай донж хэв маяг, нүд баясам тоглолтыг үзүүлсэн. “Shout out to my ex” дуу тэдэнд зориулагдаж зохиогдсон мэт байлаа. Халз тулааны дүрмийн дагуу С.Идэрмаа шоуг орхисон ч түүнийг Монголын ард түмэн дахин тайзнаа харна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье С.Идэрмаа. Харин хүчтэй өрсөлдөгчөө ялсан Ж.Ариунжаргал биднийг дараагийн шатанд яаж алмайруулахыг тэсэн ядан хүлээж байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …