ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр цагийг гэр бүл болон хамгийн хайртай хүмүүстэйгээ өнгөрөөх бололтой. Танд амьдралаа дээшлүүлэх санаанууд ар араасаа ундран гарах болно. Таны гэр орны орчин таниас хайр анхаарал халамж шаардана. Тэсвэр тэвчээртэй байвал энэ чадвар нь амжилтанд хүртэл чинь танд нөлөөлөх болно. Амжилт болон сэтгэлийн тэвчээрийн нууц нь эв найрамдалтай харилцаанд оршдог. Энэ амралтын өдөр олон талын хамтын ажиллагаанд оролцох бололтой.
ҮХЭР (4/20-5/20)
Өглөөнөөс эхлэн тааламжтай өдөр эхэлнэ. Гадагш гарах тайвширч амрах боломжийг барьж авч энэ амралтын өдөр юу ч хийхээр төлөвлөсөн байсан түүнийгээ дуртайяа хий. Хүмүүнлэгийн асуудалд зориулсан хүчин зүтгэлийн чинь үр дүн таныг цаашид үргэлжлүүлэн бусдад туслахаар зоригжуулна. Өөрөөсөө доогуур түвшинд амьдарч байгаа хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчрахыг та эрмэлзэх болно. Энэ нь ганцаардмал юм уу шинэ орчинд дөнгөж орсон хүмүүсийн хувьд шинэ найз нөхөдтэй болох сайхан арга зам байх болно. Таны нэр хүнд, нийгмийн боломж чинь нэмэгдэх бололтой.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ажил үйл бүтэмж тааруу байна. Өнөөдөр ихэнхи ихэрүүд амьдарлын эрч хүч тийм ч өндөр биш байна. Тиймээс та өөрийн авьяас чадварыг бүрэн дүүрэн илтгэн харуулах нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх чадвар сул байна. Та энэ өдөр маш их хүчин чармайлт гаргасны хүчинд л зорилгодоо хүрэх болно гэдгийг сана. Гэхдээ энэ өдрийн сөрөг хандлагын сэтгэлдээ хэт ойр хүлээн авах хэрэггүй. Та хэчнээн завгүй байсан ч гэр бүлийнхэндээ цаг гаргаарай. Үр хүүхдээ хэрхэн өсч торниж буйг харж тэднээс эрч хүч ав.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдрийн танд ирэх их энергийг барьж тогтоон ашигтай зүйлд зориул. Урам зориг амьдрах чадвар бадрангуй байх бөгөөд өөртөө итгэх итгэл, өөдрөг сэтгэлгээ хэдэн өдрийн турш ундарна. Энэ бол таны хувьд маш их аз завшаантай үе тул онцгой зорилго хүсэл эрмэлзэлд тань дэвшил авчрах бизнес ба мэргэжлийн боломжуудыг барьж авахын тулд сэрэмжтэй бай. Хэрэв энэ үед та хувиа бодохоосоо илүү нийтэч даруу зантай байх юм бол таны саруул ухаан, өндөр чадварыг хүмүүс илүү үнэлэх болно.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр гэрээ засч янзлах гэрийн зайлшгүй хэрэгцээ ундран гарах болон ажил хэрэг явуулахтай холбоотой зарлагаа төлөхийн тулд хамтарсан санхүүгээ шийдэх хэрэгтэй. Гэр бүлийн орон сууц гэрээ өргөтгөх тухай бодож байгаа бол бүүр толгой өвтгөнө. Та өнөөдөр аливаа зүйлд зуучлалын үүрэг гүйцэтгэх хэрэггүй. Ямар ч үед хяналтаа алдахгүй байхыг хичээгээрэй. Танд тодорхой үр өгөөж өгч чадахгүй ямар нэг хууль эрх зүйн асуудлаас аль болох хол байгаарай.
ОХИН (8/23-9/22)
Таны сэтгэл хөдлөл их өндөр байх бөгөөд гэнэтийн үйл явдлууд тохиолдох болно. Өнөөдөр бүхий л үйл хэрэгт эрүүл ухаанаар хандаж бодитойгоор сэтгэ. Гэхдээ хэтэрхий хатуу чанд байх хэрэггүй. Энэ нь таны боломжийг хаах шалтгаан болж магадгүй. Өнөөдөр та аль болох тайван байж танд саад болох зарим зүйлээс хол байхыг хичээ. Бага багаар амарч цэвэр агаар амьсгал. Та өдрийн төгсгөлд эрч хүчтэй байх болно. Хэрэв та хүүхэдтэй бол тэдэнтэйгээ хамт тогло. Таны харилцаа тэднийг мэдэрч ойлгох тал дээр нэмэр болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өөрийгөө чухам юунаас болж, эрч хүч ордгийг тодруулах гээд үзээрэй. Ялангуяа эмэгтэйчүүд хашир байхгүй бол дарамт шахалтанд орж толгой нь эргэнэ. Түнш тань бусдын сэтгэл санааны байдлыг тоохгүй байхыг ятгана. Бизнест ашигтай талаас нь хандаарай. Та болон таны түнш бусдыг ойлгож тайвшруулж чадна. Гэхдээ өнөөдөр тэр чухал биш ач холбогдолтой зүйлд анхаар. Хосууд өөрсдийнхөө сэтгэлд нийцсэн зүйл олж авна. Наад зах нь хайртай хүнтэйгээ чөлөөтэй харилцах хэрэгтэй байх. Харин эцэг эхчүүдийн хувьд ажлаасаа илүү хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөө.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таны бодол санаа найзуудтай тань зөрөлдөж эхэлнэ. Харин та өөрийгөө зөвтгөж суухын оронд яагаад ингэж бодох болсон хэмээн шалтгааныг нь өөрөөсөө хайгаарай. Өнөөдрийн төлөвлөгөөний дагуу бүгдийг хийж, бүх зүйлээ нягтал. Гэрт гэнэтийн зочин ирж, гадуур явах ажил талаар өнгөрнө. Харин зочин тантай хамт гадагш гарахыг хүсвэл бүү татгалзаарай. Өдөр бүр та туршлага хуримтлуулж, их зүйлийг ойлгож ухаарах болно.
НУМ (11/22-12/21)
Нигүүлсэнгүй сэтгэл тань бусдын сэтгэл санаанд их мэдрэмтгий учир таны зан хувирах нь олонтаа. Энэ нь таны хамгийн ойрын хүнээс нөлөөлнө. Танд шулуухан зан гаргадаг хамтран ажиллагчиддаа та өөрийгөө нээн харуулахын хүснэ. Тэд таны бодож байснаас ч хүчтэй байж мэдэх учир болгоомжтой байхыг сануулъя. Тэднийг үл ойшоогоод өнгөрвөл аяндаа тантай зууралдахаа болиод өөр нэгнийг өдөж эхэлнэ. Өглөө гарахдаа сайхан хувцасла.
МАТАР (12/22-1/19)
Сайн унтаж амрах хэрэгтэй. Амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг илүүд хүснэ. Буяны байгууллагад сайн дураар ажиллах нь бусдад тусалж дэмжих хүслээ биелүүлэх завшаан юм. Таны урдаас юу ч ирж байсан сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Та чимээгүй орчныг хүсч байгаа бол орон нутгийн нийгэмлэгийн үйл ажиллагаанд очих хэрэггүй. Олны дунд байх нь танд зугаатай санагдахгүй хэдий ч танд итгэж найдсан ахан дүүсээ сэтгэлээр унагах зүйлс бүү хийгээрэй.
ХУМХ (1/20-2/18)
Амралтын өдөр ч та тун завгүй ажиллах бололтой. Танд саад бэрхшээл тохиолдоход амьдралын эрч хүч, хүсэл эрмэлзэл тань буурна. Энэ нь чухам юуг хэлээд байгааг та эргэцүүлэн бодоорой. Таныг аз жаргалтай болгодог зүйлийг олж мэдсэнээр амьдралдаа чухал шийдвэрийг гаргах болно. Гэр бүлтэй болон ганц бие хүмүүс ялгаагүй хайр сэтгэлийн харилцаа тогтворгүй байх нь ээ. Хэрэв та амралт зугаалгаар явах гэж буй бол мөнгөө зөв зарцуул. Амралтын өдрүүдэд хий дэмий зүйл хийж өнгөрүүлэлгүй ямар нэгэн үр бүтээлтэй ашигтай зүйлд зарцуулж өнгөрөө.
ЗАГАС (2/19-3/20)
Дурлалын шинэ холбоо үүсэхийг харуулж байна. Мөн гэр бүлээрээ спортын тоглолт явж үзэх нь тохиромжтой. Таны ятган сэнхрүүлэх хүч үнэ цэнэтэй авьяас болж магадгүй. Өвчтэй найзаа эргэж оч. Тэд ганцаардаж, тусгаарлагдсан мэт санагдаж байгаа ч хэрвээ очвол тэдний бүтэн өдрийг гэрэлтүүлнэ. Сайн хоол ид гэхдээ түргэн хоол идэж өөрийнхөө эрүүл мэндийг хордуулах хэрэггүй.