“Монголын Мистер-2018” УАШТ өнөөдөр болно

“Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн өнөөдөр Улаанбаатар паласын Концертын их танхимд болох юм.

“Монголын мистер-2018” 27 дахь удаагийн УАШТ-нд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг Олон улс, Тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах томоохон боломж хүлээж байна. Мөн “Монголын мистер” хэмээх эрхэм хүндтэй цолыг 3.000.000 сая төгрөг дагалдана.

Бодибилдинг фитнессийн тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн болох “Арнольд классик”, “Мистер Олимпиа арматур” буюу сонирхогчдын төрлийн бүх тэмцээнд оролцох боломжтой болох юм. Үүний нэг жишээ бол 5 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод болох Азийн сонирхогчдын Мистер Олимп тэмцээнд УАШТ-ний эхний гурван байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт хийж оролцуулах юм.

“Монголын мистер-2018” 27 дахь удаагийн УАШТ-нд нийт 19 ангилалд 108 тамирчин өрсөлдөх бөгөөд шагналт таван байр, цомтой байгаа.

Мастер ангилал: 50 наснаас дээш

Залуучуудын ангилал: 21 хүртэлх

Бодибилдинг ангилал: 60кг, 65кг, 70кг, 75кг, 80кг +80кг

Фитнесс ангилал: Эрэгтэй, эмэгтэй ангилал

Эмэгтэй модель ангилал: 160 см хүртэл, 165см хүртэл, 165 см дээш

Эрэгтэй спорт модель 170 см хүртэл, 175 см хүртэл, 175 см дээш гэсэн ангиллуудаар өрсөлдөнө.

Приус центр ХХК Монголын мистер тэмцээнийг хоёр дахь жилдээ ивээн тэтгэж байна. Мөн Дабль Пирамид ХХК, Сибирийн эрүүл мэндийн байгууллага, Батаар ХХК, Үндэсний спорт хувцасны брэнд, Ногоон сор ХХК, Профит фитнесс клуб, “АNN” ХХК /уургийн компани/ зэрэг компаниуд ивээн тэтгэж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …