Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөрийг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ

НИТХын өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд Нийслэлийн газрын албаны мэдээллийг сонсож,тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлсний дараа Хурлын дарга С.Амарсайхан НГАны дарга Э.Болорчулуунд үүрэг өгч, тэргүүлэгчдийн хэлсэн ажил хэрэг саналыг судалж, ажил хэрэг болгох тал дээр анхаарах хэрэгтэй гээд Газартай холбоотой асуудлаар НГА илүү тодруулга мэдээлэл өгөх, тухайлбал, 2010 онд батлагдсан газрын бүсчлэл, үнэлгээний журам анхнаасаа учир дутагдалтай гарсан, дараа нь энэ журмыг шинэчилж байгаа нь энэ гээд дүүргийн ИТХ руу өгч бүр будлиулсан, үүнийг бид засч залруулах ёстой. Монгол улс засаглалын нэгдмэл бодлоготой, дээр нь хууль журам бүх хүнд тэгш үйлчлэх ёстой гэдгийг та бид бүгд маш сайн мэдэж байгаа учраас энэ асуудлыг цэгцлэх зорилгоор газрын бүсчлэл үнэлгээний журам, дуудлага худалдааны анхны үнийг тодорхой болгох, төлбөр хураамжтай холбоотой иргэд аж ахуйн нэгжийн гомдлын эх үүсвэрийг тодорхой болгох чиглэлээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх саналаа боловсруулж Тэргүүлэгчдийн хуралд оруулж ирэх шаардлагатай. Ингэж байж нийслэл нэгдсэн нэг журамтай болно. Ингээгүйгээс болж дүүрэг өөр өөрийн гэсэн өнгө үзэмжээр журам баталдаг, тэгээд аж ахуйн нэгжийг хохироодог, цаана авлига хахуулийн шинжтэй үйлдэл гаргадаг байдлыг таслан зогсоох зогсооно. Энэ асуудлыг хамтран шийдвэрлэнэ. Нөгөө талаар НЕТГтай НГА ажлаа маш сайн уялдуулах ёстой, Иргэдэд газар өмчлүүлэхдээ дэд бүтэц хөгжөөгүй, нийтийн тээвэр очдоггүй, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжгүй газарт газар өмчлүүлчихдэг. Иргэдэд үнэгүй газар өгч байгаа нэртэй ч эргээд газрын үнэ цэнэтэй ирээдүйг нь баллаж байгаа ажлыг өмнө нь Нийслэлээс хэрэгжүүлж ирсэн. Жишээ нь цахим газар өмчлүүлэх нэрээр иргэдэд нэрээр уулын мухар, үерийн ам, жалганы мухард газар өмчлүүлдэг явдлыг нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй.

 Эдгээр асуудлын хүрээнд санал хөтөлбөрөө боловсруулж 5 сарын 15-ны дотор хуралдах тэргүүлэгчдийн хурлаар оруулж ирж дахин танилцуулахыг НИТХын дарга С.Амарсайхан НГАны дарга Э.Болорчулуунд Хурлын тэмдэглэлээр үүрэг болголоо.
Хуралдааны хоёрдугаарт Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөр батлах асуудлыг хэлэлцлээ. Хөтөлбөрийн товч танилцуулгыг Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хүргэлээ. Соёлын үйлдвэрлэлд дэлгэцийн урлаг, дизайн дүрслэх урлаг, гар урлал, уран зураг, хөгжмийн үйлдвэрлэл, хөгжмийн уран бүтээлүүд, тайзны уран бүтээлүүд, урлагийн тоглолт, үзүүлбэрүүд соёлын өв уламжлал, зан заншил, соёлын аялал жуулчлал, зохиогчийн эрхийг хамгаалсан соёлын үйлчилгээ тус тус хамаардаг гэдгийг дурдлаа. Соёлын үйлдвэрлэлийн дэд хөтөлбөрийн зорилго нь Монгол хүний оюуны бүтээлийг инноваци зохиогчийн эрхэнд тулгуурлан эдийн засгийн эргэлтэнд оруулах, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар түүний нөлөөг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд өрнүүлэх үндсэн зорилготой. Танилцуулгатай холбогдуулан Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэллээ.

Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Дүүргүүдийн тамгын газарт ажиллаж байгаа соёлын асуудал хариуцсан мэргэжилтний хувьд хангалттай ажиллаж чаддагүй гэж боддог. Жилдээ 2-5 тогтсон ажлуудыг л хийдэг. Эдгээр мэргэжилтнийг үүрэг чиглэлээр хангаад ажиллуулвал хийх ажил олон бий. Мөн нийтийн тээвэрт зохиолын дуу, хошин хог явуулж байхаар хотын соёлыг суурталчилсан контент, шторк бэлтгээд явуулбал ямар вэ гэсэн саналтай байна. Өнгөрсөн эргүүлэгчдийн хурлаар оруулж ирэхэд тэргүүлэгчдээс гарсан саналуудыг Ш.Анхмаа дарга шинэчлээд сайн боловсруулж оруулж иржээ гэж хэлэх байна” гэв.

С.Амарсайхан: Алслагдсан дүүргүүдийн соёлын төвүүд боловсон хүчин муутай, эзэнгүйдсэн байдалтай, байшин барилга нь нурж унахдаа хүрсэн байгаа. Энэ хүрээнд ямар ажил төлөвлөж байна вэ, соёлын төвийн боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр юу хийхийг зорьж байна вэ?

Ш.Анхмаа: Бид 9 дүүргийн соёлын төвийг мэргэшсэн соёлын ажилтанаар хангах, мөн соёлын төвүүдийн барилгыг шинэчлэх, зарим дүүрэгт засвар хийх байдлаар шийдвэрлэгдэдэ явна, БСШУСЯ дээр энэ асуудал нэлээд яригдаж байгаа. Соёлын төвийн хүмүүс дуу хөгжим, урлагийн тоглолт болдог газар гэж ойлгодог, бид энэ ойлголтыг өөрчилж, Соёлын үйлдвэрлэл нэрэн дор өв соёлын үйлдвэрлэлийг бий болгох, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, хотын соёлыг түгээх зэргээр үйл ажиллагааны цар хүрээг нь өргөтгөх ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Бид хөтөлбөрт үйл ажиллагааг өргөтгөж соёлын үйлдвэрлэл, хотын соёлыг төлөвшүүлэх чиглэлийн ажлуудыг тусгахаар зорьж байгаа гэв.

Ц.Байгалмаа :Сүүлийн үед эцэг эхчүүдийн хандлага хүүхдээ компьютерээс холдуулж, ном сонирхдог, ном уншдаг, номонд дуртай болгохыг зорих болсон. Энэ чиглэлд Хан-Уул дүүргийн Соёлын төдийн нэг хэсгийг номын сан болгож тохижуулахыг зорьсон. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама жилдээ 80 ном уншдаг гэдэг. Ийм завгүй хүмүүс ном уншдаг гэдгийг бид анзаарч энэ ажлыг идэвхтэй явуулах тал дээр Ш.Анхмаа дарга анхаарч өгөөрэй гэснээр асуулт санал дуусаж, Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөр батлах тогтоолыг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ.

Хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд багтсан “Барилга бүртгэлээс хасаж шүүхийн шийдвэрийн дагуу “Үндэсний оюу” хоршоонд шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэх үеэр НӨХГ болон “Үндэсний оюу” хоршооны тэргүүн н.Төмөр-Очирын байр суурь болон Нийслэлийн захирагчийн ажлын албаны албан хаагчдын тайлбарыг тэргүүлэгчид сонслоо. Нийслэлийн өмчийн газар болон Нийслэлийн захирагчийн ажлын албаны тайлбар зөрүүтэй байгаатай холбогдуулан хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан боловч Нийслэлийн өмчийн барилгыг “Үндэсний Оюу” хоршоонд буцааж, асуудлыг нь нягтлан тодруулахыг үүргийг өгч, Тэргүүлэгчдийн хурлаар дахин оруулж ирэхийг НӨХГ-т үүрэг болгон буцаалаа.

Бусад асуудлын хүрээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах ажлын Нийслэл дэх салбар комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлахыг хавсралтаар батлах тогтоолын төслийг тэргүүлэгчид дэмжиж баталлаа.

НИТХ-ын ХМОНХТ

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …