Аргын тоололын 9 сарын 28-ны бямба гараг, билгийн тоололын намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 24-ны санчир гараг. 4 ногоон мэнгэтэй, уул хөлөлтэй, үл тохирохын барилдлагатай улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 07:01 цагаас мандаж 18:47 цагт жаргана.
Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Харин хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй гэж дорнын зурхайд өгүүлжээ.