НИТХ-ын 15-р ээлжилт хуралдаан үргэлжилж байна. НИТХ-ын хороодын бүтцийг өөрчлөх тухай асуудлын дараа хурлын дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Дэгд өөрчлөлт оруулах тухай асуудлыг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун танилцуулав. Тэрээр, “Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн холбогдох заалтыг НИТХ-ын хуралдааны дэгтэй нийцүүлэх болон хороодын бүтэц, эрхлэх асуудал, бүрэлдэхүүн,шинэчлэн батлагдсантай холбогдуулан НИТХ-ын хуралдааны дэгд дараах өөрчлөлтүүдийг оруулах тухай танилцууллаа. Үүнд:
Дэгийн 4.4 “Хурлын ээлжит хуралдааны цаашид /хуралдаан гэх/ хэлэлцэх асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 15-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нэгдсэн хуралдааны товыг зарлана гэж өөрчлөв.
Дэгийн 8.2 “Төлөөлөгч гурваас доошгүй хороонд харъяалагдана” гэснийг хоёроос илүүгүй хороонд харъяалагдана” гэж өөрчиллөө. Мөн дэгийн 20.4 ”Тухайн жилийн нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, үндсэн чиглэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, өмч хувьчлалын жагсаалт, концессийн зүйлийн жагсаалт, аудитын танилцуулга, нийслэлийн төсвийн гүйцэтгэл, төсвийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхдээ дараахь байдлаар 2 үе шаттай хэлэлцүүлж батлуулна гэж өөрчилхөөр болжээ.
НИТХ-ын хуралдааны дэгд орсон нэмэлт, өөрчлөлтийг мөрдөж ажиллахыг НИТХ-ын Төлөөлөгчид, Хурлын ажлын албанд үүрэг болголоо.
НИТХ-ын ХМОНХТ