Амралтын өдрийн зоог: Гахайн махан ороомог

1808Орц: 

– гахайн нарийн урт хэрчсэн мах /9-10 ширхэг/

– Asparagus, baby corn

– Хаш

– Чинжүү /шар, улаан, ногоон/

– урт сонгино

– шар лууван /бусад дуртай ногоогоо хийж болно. Ногоого урт нарийн харчиж бэлтгэнэ/

– давс, перц

Амтлагч: 

– Ус

– changrim /2-3 амны  том халбага/

– soy sause –  / амны  том халбага 1/

– уксус /орос бол 2-3 дусал/

– масло /15-20 грамм/

Хийх арга: 

Хэрчсэн ногоогоо махан дээрээ  тавмад орооно. Ороохдоо махны төгсгөлийг нь махандаа нааж өгнө. Бага зэрэг давс, перц цацна.  Дараа нь хайруулын тавгандаа тосоо хийж  халаагаад ороолтны уулзвартай талаар эхлэж шарна.  хоолны архи юмуу цагаан вино амны том халбагаар 3-4 хийж таглаад дунд зэргийн гал дээр  ширгэтэл нь  болгоно. Ширгэхээр нь  таваглаж гаргаад, хайруулын  тавагны  тосыг  салфеткаар арчиж цэвэрлэнэ. дараа нь хоосон хайруулын тавагтаа амтлагчуудаа хийж  халаана. буцлах дөхөхөөр нь махан ороомого нэмж хийж болгоно. Зөөлөн гал дээр 5-10 минут эргүүлж иойруулж борлуулаад гаргaж таваглана. Агшаасан будаан  хачиртайгаар таваглана.

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …