ИБРА-гүй дэлхийн аварга болно

Шведийн хөлбөмбөгийн холбоо ДАШТ оролцох Шведийн бүрэлдэхүүнд Златан Ибрагимович багтаагүй болохыг зарлалаа.

Шведийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Ибра Euro 2016 тэмцээний дараагаар шигшээ багаасаа зодог тайлсан. Гэхдээ тэрээр “Jimmy kimmel” тв-шоунд оролцох үеэрээ ДАШТ-нд тоглох болно гэж мэдэгдэж байсан юм. Харин өнөөдөр Шведийн хөлбөмбөгийн холбооноос түүнийг ДАШТ-д оролцохгүй болохыг мэдэгджээ.

Шведийн хөлбөмбөгийн спортын албаны дарга Lars Richt “Би Ибра-тай ярилцсан. Тэр шигшээ багийнхаа төлөөх өөрийн хуучин бодлоо өөрчлөөгүй болохоо хэлсэн. Тиймээс Ибра энэ дэлхийн аваргад оролцохгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …