Хонь, Үхрийн ордны хүмүүн заяа төөрөгний зурхай 

Хонины ордонд төрсөн хүний хувь заяаны зурхай 

Төрөлх зан чанар 

Ажилсаг , бодит ур дүн сонирхдог, бүтээлч, хөдөлмөрч, биеэ даасан, айж эмээдэггүй, өөртөө итгэдэг , Мөн хүч нөлөө ихтэй. Зорьсондоо хүрэхийн тулд зоримог , амьдралын дадлага олох гэж их яардаг, өрсөлдөгчийг тэвчдэггүй. Өөрөө өөртөө ззэн байхыг хүсдэг . Ертөнцийн эрхсийн дотроос хүүхэд шиг л бага амьтан. Чадал авьяастай, бүтээлч сахилгатай, итгэж болмоор чиг хандлагатай. Нөхөрлөх хүн, эзэмших дадлага туршлагатайгаа ялгавартай ханддаг. Шинэ бодлоор дүүрэн явдаг. Дэг сахилгатай, гэлээ ч ажил амьдралдаа өөрийгөө дутмаг чиглүүлдэг. Шинэ зүйл санах, бүтээхийн төлөө байдаг ч гэсэн нэг зүйлд удаан тогтож чаддаггүй, зөв бодсоноо ажил болгоход саад учруулдаг. Санаснаар бүрэн эрх дураар байх ажил албыг эрмэлздэг. Биеэ даасан байдлыг илүү үнэлж, бусдаас тушаал заавар авах дургүй. Хонины ордныхон эр эмийн ажилд дуртай байдаг. Ангараг гариг тохиосон болохоор ирээдүйн амьдралдаа хэт их зориг , хөөрсөн сэтгэлээр ханддаг.

Эрүүл мэнд 

Бие сайтай, чийрэг, өвдөхөөс илүү осолд орох гээд байдаг юм байна. Та толгой буюу нүүрэндээ сорвитой (Та залуу байхдаа дугуй, мотоциклоос унаж толгойдоо гэмтэл авсан юм уу эсвэл тоглож байгаад шагайн хавьдаа гэмтэл авсан байж мэднэ. Хонины ордны эмэгтэй eрөнхийдөө толгой бие их өвддөг. Заримдаа хоолны шингэц тааруу, сэтгэлээр унах, идэвхи муутай байдгаас эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Тэгэхдээ эруүл мэндийн хувьд зоволтгүй сайн.

Чухал нас 

8, 14, 17,25,28, 35, 37, 41,47, 51,52, 55, 61, 67, 71, 77,
80 насанд амьдралд нь чухал тохиол, үйл явдал болно.

Ажил алба 

Сурч боловсрохдоо их гарамгай бөгөөд юмыг түргэн ухаардаг. Хэл, түүх, сэтгэл зуй, хууль эрх таны дуртай сэдэв юм. Таны зан төлөв гадаа ажиллахад их тохиромжтой. Гарамгай тамирчин, амьтан сургагч болж чадна. Хэрэв бизнес эрхлэх гэвэл худалдааны зуучлагч үйлдвэрийн ажил эрхлэх нь илүү сайн. Бие даасан ажилд гаргуун сайн, Үргэлж өөрчлөгдөж байдаг ажил, аялал жуулчлалд та дуртай. Таны сонирхолд нийцсэн, анхандаа амархан ч хийчихсэн хойно сэтгэл ханах ажил албанд дуртай ажээ.

Харилцаа холбоо

Нөлөөтэй, бусдыг татах увдистай, ихээхэн хөдөлгөөнтэй хүн учраас хөөр баясалтай явдаг. Бусад хүн амьдрал ахуйд тань оролцохыг тэвчдэггүй. Өөрийнхөөрөө байх дуртай. Бардам, амиа хичээх зантай байдаг нь учир шалтгаантай. Амьдралд унаж боссон ч дахин босоод ирэх тэнхээтэй.

Хайр дурлал

Хонины ордны эрэгтэй: Хүнтэй нөхөрлөх дуртай, инээмсэглэсэн царайтай, нэвт харсан нүдтэй хүүхэн таалагдана. Ойртоход хэцүү хүүхэнд дуртай. Энэ бол найз нөхөрлөлийг хүчээр тогтоохыг хүсдэг, бардам зантай боловсролтой хүний зан болой. Нэг эмэгтэй дурлаж байна гэж мэдвэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Ингэж шууд илэрхийлснээр цаад хүнээ цочирдуулах боловч сэтгэлийг нь татаж чадна. Гэхдээ өөрийн эрх дураар байхыг эрмэлздэг учраас нэг хүнтэй байнгын холбоо тогтоохыг их удаан шийддэг тал бий.

Хонины ордны эмэгтэй: Нэгэн хэв загварт баригддаггүй, үзэл бодол биеэ тоосон эангаас болж хүмүүс эвгүй байдалд ордог. Даган баясагчид олон боловч тэднээс цөөнх нь тантай анхны алхам хийх эориг гаргана. Иймээс та л санаачлага гаргах үүрэгтэй болдог. Гэхдээ та тэгдэггүй хүн. Энэ нь байдлыг хүндрүүлдэг. Үг дууламтгай. Сайн ажил албатай, мэргэжилдээ нэртэй сайн тийм хүнийг таашаадаг. Та өнгө царайг нь голдоггүй. Эрдэм боловсрол, амжилт бүтээлийг гол нь сонирхдог. Мөн харилцаа сайтай яриа хөөрөө эвтэй хүнийг бас таалдаг.

Үхрийн ордонд төрсөн хүний хүмүүн заяаны төөрөг зурхай

Мөн чанар

Бусдад хэрэгтэй үед нь туслахыг бодож явдаг сайн анд. Хүнтэй эв найрамдалтай байхын ашиг тусыг бүрэн эдлэхийг хүсч хүний итгэл найдвар хүлээхийг хичээдэг, ой сайтай бөгөөд ялангуяа таныг доромжилсон, хохироосныг ер мартдаггүй. Өөрийн гэсэн зарчимтай бөгөөд түүнийгээ хатуу баримталдаг Төрөхөөсөө хүч чадалтай бөгөөд биеийн хүнд хөдөлмөрийг дааж чадна. Ажилдаа явж ирэхдээ хүнд цүнх, ном авч явах дуртай. Үйлдвэр худалдааны сонирхолтой бөгөөд ашиг олж болох хүнтэй ажиллах дуртай ажээ. Төрөлхийн тайван ажигламтгай хүн. Юманд их болгоомжтой ханддаг. Хуучныг баримтлагч хүн гэж хэлж болохоор байна. Сэтгэлийн хөдөлгөөн багатай, хүнтэй удаан гүн бат нөхөрлөх дуртай. Санаа бодлоо илэрхийгээр гаргаж үзүүлэх дургүй. Хэрэв таны санаа бодлыг мэдэх гэвэл түүнд уцаарладаг.

Эрүүл мэнд

Биеийн хүч чадал тамир тэнхээ сайтай юм. Сэтгэн бодохуйн тогтуун системтэй. Гүндүүгүй тайван зан нь зарим үед бусдыг уцаарлахад хүргэнэ. Өвдөх нь ховор. Хаяа нэг өвдөхдөө нэлээн хүнд өвдөж тамир тэнхээ суух нь удаан байдаг. Хүүхэд байхдаа хоолой, бамбай булчирхай өвчлөх юм уу ханиад нэлээн хүрч байсан. Эрүүл мэнд их идэшнээс шалтгаална. Таргалалт танд зовлон өгөх асуудал мөн.

Чухал нас

16, 20, 22, 24, 28, 30, 32, 36, 42, 48, 52, 58, 62, 72, 78, 82 нас таны амьдралд үйл явдлаар дүүрэн чухал жилүүд байх болно.

Ажил мэргэжил

Үхрийн ордонд төрөгсдийн дотроос санхүүгийн сайн мэргэжилтэн гардаг. Банкны мөнгө баригч, санхүүгийн зөвлөгч нар голдуу үхрийн ордныхон байдаг. Урлаг сонирхдог зарим нь зураач хөгжимчин, бүжигчин зохиолч болохыг голчилдог. Таны нийтлэг дагадаг чанар таныг гэмгүй байдлын рольд тоглуулж бүтээлч чанарыг нь дардаг явдал бий. Та тогтож зуршсан хэв ёсноос их хүч авдаг бөгөөд тэр ёсыг бататгахыг хичээдэг. Хэдий тийм боловч тасралтгүй хичээл зүтгэл шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд та амьдралдаа амжилт олно. Зарлал сурталчилгаа, олон нийтийн ажил, хувцасны загвар зохиох, зочид буудал, хоол хүнс, жуулчин аялал, дотоод заслын ажилд үхрийн ордныхон амжилт олно.

Харилцаа холбоо

Бусдыг өөрөөсөө ашиг олж байгаа гэж бодож явдаг аж. Гэвч үнэндээ та ойлгодог бол таны бусадтай найрсаг байх эрмэлзлэл байнга мөнгөний ашиг дээр үндэслэдэг. Ямар нэг ашиг олохгүй юманд цаг хүчээ үргүй зардаггүй. Энэ ертөнц цөмийн дайны цохилт дор байна гэж үргэлж бодож байдаг гутруу сэтгэлтэй ажээ. Хувь заяагүй явдал танд тохиолдох дуртай юм шиг байна. Та гуниг гомдлын үлгэр домгоор дүүрэн ажээ.

Хайр дурлал

Үхрийн ордны эрэгтэй: Өөртөө нөөцлөгдөж хуримтлагдсан хүч тэнхээгээрээ орчноо бүрдүүлж байдаг. Хайр дурлалд их тэвчээртэй ханддаг. Бусдаас санаачлага гаргуулахын тулд жил сараар ч хүлээж чадна. Тэгээд эцэст нь хайр дурлалд хүчтэй ороод түүнээс хойш буцах эргэхээ үл мэддэг болой. Таны нийтийг дагадаг зан өөрийн хүсэл дураар эхэлж гарахад нь саад болдог. Цаад хүн тань таны нууц сэтгэлийг гарган ирсний дараа сэтгэлийн хөдөлгөөний үерт автах болно. Таны хайр дурлал хуримаа хийхэд хүргэнэ. Түүнээс нааш буцахгүй.

Гэр бүлийн тань амьдрал баясгалангүй, сэтгэл ханамжгүй байх үед та анхныхаа холбоо хэлхээг бүрэн таслаагүйгээр чөлөөтэй хэлхээ холбоотой болохыг хүсдэггүй зантай. Ханиа эрхэндээ барьж байдаг. Түүнийгээ бусадтай харилцаатай байхыг таашаадаггүй. Таны өдөр тутмын ажил явдал дээр ханиа хатуу барих гэдэг нь ханиа заримдаа уурлуулахад хүрдэг. Энэ өрөөсгөл талаа засахгүй бол эцэстээ ганцаар хоцорч болзошгүй.

Үхрийн ордны эмэгтэй. Дээд зэргийн тэвчээртэй хүн. Бүр багадаа нэг асуудалд холбогдож байжээ. Түүнийгээ нуух гэж их боддог. Та гадуур явах дуртай биш учраас таны анхны тэр явдал холын хамаатан буюу, найз нөхөдтэй хамт хийгдсэн бололтой. Та их амгалан боловч хайр дурлалын асуудал дээр тайван байдлаа алддаг ажээ. Хайр дурлалын асуудалд их туршлагатай ханддаг. Үүндээ сэтгэл ханаж явах нь бага. Шинэ хайрыг эрэлхийлдэг байж магад. Та нэг эрэгтэйтэй учирч түүнд их дурлажээ. Гэвч тэр үед та гэрлэсэн байснаас биеэ барьж тэвчсэн байна.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …