Азийн спортын 18 дахь удаагийн наадам ирэх наймдугаар сард Индонезийн Жакарта болон Палембанг хотуудад болох билээ. Тус наадмын спортын төрлүүдэд ажиллах шүүгчдийн нэрс тодорч эхэллээ.
Хүндийг өргөлтийн төрлийг анх удаа монгол эмэгтэй шүүгч шүүхээр болжээ.Тодруулбал, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Л.Одгэрэл юм.
Түүний хувьд Монголын анхны эмэгтэй дасгалжуулагч, олон улсын медальтан, өнгөрсөн оны “Бөртэ-Чоно” наадмын эзэн гээд олон анхдагчын нэг билээ.
Азийн спортын 18 дахь удаагийн наадам нь ирэх наймдугаар сарын 18-аас есдүгээр сарын 2-ны хооронд Индонeз Улсын нийслэл Жакарта хотод болох бөгөөд спортын 40 төрөлд 45 орны тамирчин өрсөлдөнө.