11 настай монгол охин Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо

Жюү жицүгийн ДАШТ Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 16-28-ны өдрүүдэд зохиогдож байна. 10 дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү тэмцээнд манай улсаас анх өргөн бүрэлдэхүүнтэйгээр буюу нийт 50 тамирчин, эцэг эх албаны хүмүүс нийлсэн 65 хүний баг оролцож байна.  4-р сарын 20, 21-ний өдрүүдэд “World Kids Festival” буюу дэлхийн хүүхдийн их наадам зохиогдож 50 гаруй орны 1300 хүүхэд өрсөлдсөнөөс “MONDE” клуб 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл, Сэлэнгэ аймгийн “Шинэ бадрах клуб” 8 алт, 2 мөнгө, “GARUDA” клуб 6 алт, 2 мөнгө, 6 хүрэл, Сүхбаатар аймаг 1 алт нийт манай тамирчид 16 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн юм.

Энэ сарын 22-ны өдөр  өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн охидын барилдаануудаар эхэлсэн юм. Энэ өдөр манай улсаас “Шинэ Бадрах” дэвжээний гурван тамирчин хүч үзсэн. Улмаар охидын шар бүсний 11 насны 36 кг-ийн жинд Т.Ариунзаяа алтан медалийн төлөөх барилдаандөрсөлдөгчөө цаг дуусахаас өмнө илт давуу ялснаар жюү жицүгийн төрөлд Монголын анхны өсвөрийн дэлхийн аварга болсон байна.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …