П.Шүүдэрцэцэг: Дурсамжийг бид өөрсдөө л бүтээхээс биш хэн нэгэн бидний дурсамжийг бүтээхгүй

Жүжигчин П.Шүүдэрцэцэг, Э.Тодгэрэл нар амралтынхаа нэгэн өдрийг хэрхэн өнгөрүүлснээ цахим хуудаснаа хуваалцжээ.

Энэ тухай жүжигчин П.Шүүдэрцэцэг  цахим  хуудаснаа”Амьдралын хором мөч агшин бүр хамгийн үнэ цэнэтэй. Бид ажил ажил гэж явсаар хэсэг хугацаа өнгөрөхөд хайртай дотны хүмүүстэйгээ хэр их цаг хугацаа зарцуулснаа эргээд нэг бодох тэр үед залуу нас нэгэнт холдсон байдаг. Уйлбал гомдлоо мартаж уйлж, инээвэл элгээ эвхэртлээ инээж, хорвоо ертөнц хаана хүрч дуусна. Тэр хүртэл аялж, хайрлавал ханахгүй мэт хайрлаж, олдсон энэхэн хором бүрийг орхиж холдмооргүй ашиглах ёстой юм шиг. Ер нь хаана байгаа нь чухал биш, хэнтэй байгаа нь чухал.

Камераа газар тавьж тогтоогоод хамтдаа гуйж очиж бичлэгтээ орно гэдэг хамгийн их аз жаргал. Дурсамжийг бид өөрсдөө л бүтээхээс биш хэн нэгэн бидний дурсамжийг бүтээхгүй” хэмээн бичжээ.

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …