Сансарын тунелийн нүхэн гарц цөмөрчээ

 Манай зам засварын компаниуд “ганцхан жилийн настай зам” барьдаг нь бүр хэвшмэл зүйл болчихсон тэгвэл одоо бүр 6-хан сарын баталгаатай ажил хийдэг болжээ.

Учир юу гэхээр өчигдөр орсон борооны улмаас өнгөрсөн 11-р сард ашиглалтанд орсон, нийт 321 сая төгрөгөөр боссон Сансарын тунелийн зүүн уулзвар доогуур явсан явган хүний нүхэн гарц цөмөрч эхэлсэн  байна.

Нүхэн гарцны дээгүүр авто замын хажуугийн хэсгээр нэлээд цөмөрсөн бөгөөд хэзээ ч унаж магадгүй юм. Цаашид ч гэсэн дахин бороо орж, нийтийн тээврийн том оврын автобуснууд болон хүнд даацын автомашинууд явсан хэвээр байвал нэг л мэдэхэд доош цөмөрч том хэмжээний авар, осол гарах нь ээ.

Тиймээс энэ цөмөрсөн хэсгийг яаралтай засварлах хэрэгтэй байна. Мөн ганц бороонд л ийнхүү эвдэрч буй нүхэн гарцын ажлыг хийсэн  “Хотын зам” ХХК болох хүлэн авсан улсын комиссынхонд ч хариуцлага тооцох хэрэгтэй.

М.Сониуч.ugluu.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …