“Maroon 5” хамтлагийн амжилтын замнал

473259Maroon 5 хамтлаг нь поп рок хамтлаг болон Калифорния мужийн Лос- Анжелест анх 1994 онд “Kara’s Flowers” нэртэй дунд сургуулийн хөвгүүдийн хамтлаг болон байгуулагдаж байжээ. Хамтлаг нь Адам Левайн, Жесси Кармайкл, Микки Мэдден болон Райн Дасик нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж,1997 онд  “Reprise Records” студитэй хамтран “The Fourth World” нэртэй цомгоо гаргасан юм. Цомгоо гаргасны дараа нь тэднийг хүмүүс нэг их ойшоогоогүй бөгөөд хамтлагийн бүрэлдэхүүн ч студиэс салж, коллежид суралцахаар анхаарал тавьжээ. Ингээд 2001 онд хамтлаг эргэн нэгдэж хамтлагтаа Жеймс Валентин гэдэг залууг нэмж өөрсдөө ярилцан, хамтлагийн нэрээ Maroon 5 нэртэй болгож шинэчлэв.

Хамтлаг нь “Octone Records”-т нэгдэж тэдний нэрэн дор 2002 оны 6 сард “Songs About Jane” нэртэй дуугаа гаргасан юм. Тэдний цомгийн гол сингл “Harder to Breathe” дуу нь цацахад хэцүү байсан ч Америкийн “Billboard 200” жагсаалтын зургаад бичигдсэн байдаг. Цомгийн хоёр ба гуравдахь сингл “This Love” ба “She will Be loved” Америкийн “Billboard Hot 100” жагсаалтын Дэлхий дахины шилдэг тавд хүрсэн амжилттай билээ. 2005 онд “Grammy Award” наадмын “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг хүртэж, ойрын хэдэн жилд нь “Songs About Jane”, 2004 оны “1.22.03 Acoustic” болон 2005 оны “Live – Friday the 13th” хоёр тоглолтоо үзэгчид шүтэн бишрэгчдийнхээ гар дээр тавихад бэлэн болгосон байна. Хоёр дахь цомог нь 2007 оны эхээр “It Won’t Be Soon Before Long” нэртэй хэвлэгдэж, сарын дараа бэлэн болсон байна. Энэ цомог нь “Billboard 200” жагсаалтын нэгдүгээрт жагсаж, гол сингл “Makes Me Wonder” дуу нь анх удаа “Billboard Hot 100” жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байна.

2010 оны 9 сард хамтлагийн гуравдах цомог “Hands All Over” худалдаанд гарсан тэр даруйдаа “Billboard 200” жагсаалтын хоёрдугаар байрт хүрч байжээ. Дуучин Кристина Агилератай 2011 онд хамтран “Moves Like Jagger” синглээ гаргаж энэ нь тэдний “Hot 100 chart”-д тэргүүлсэн хоёр дахь дуу нь болсон бөгөөд дэлхий дахинаа 8,5 сая хэвлэгдэж, хамгийн их борлуулалттай сингл цомгийн нэг болсон юм. “Maroon 5” хамтлаг өөрсдийн дөрөвдэх бие даасан цомгоо 2012 оны 6 сард “Overexposed” нэртэй гаргасан ба энэ нь “Billboard 200” жагсаалтад хоёрдугаарт, харин цомгийн хоёр сингл болох “Payphone” болон “One More Night” нар нь “Hot 100” жагсаалтын нэг ба хоёрдугаарт жагсжээ.

2002 онд шинээр гарч ирснээсээ хойш хамтлаг нь зөвхөн Америкт л гэхэд 10 сая цомог болон 15 сая сингл борлуулсан ба дэлхий дахинд 27 сая цомог түгээн зарсан байна.

Т.Тэмүүжин

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …